|

Онгоцны үйлчлэгч 500 мянган доллар хилээр гаргахыг завджээ (видео)

Онгоцны үйлчлэгч бүсгүй 500 мянган доллар хилээр гаргах гэж байгаад баригджээ. Энэтхэгийн агаарын тээврийн компанид ажилладаг 25 настай Девши Кулшрештха 100 долларын дэвсгэртүүдийг тээшний рентген үзлэгээр илрүүлэхгүйн тулд мөнгөлөг цаасанд боож, гутал, гоо сайхны цүнхэндээ хийсэн байжээ. 

Бүсгүй Жет Эйрвэйс компанийн онгоцны үйлчлэгч бөгөөд Даваа гарагийн шөнө 02 цагт Делигээс Хонконг руу явах гэж байхад нь Гаалийн байцаагчид ийнхүү баривчилсан байна. Байцаагч нар түүний цүнхнээс нийтдээ 480 мянга 200 доллар хураасан гэнэ. 

Тэд Девшиг мөнгө угаадаг маш том сүлжээний гишүүн Амит Малхотра гэх эртэй хамтарч ажилладаг хэмээн сэжиглэж байгаа аж. Амит Малхотра Дели хотод алтны наймаачдаас мөнгийг нь цуглуулж аваад Кулшрештхагаар дамжуулан хилийн чанад руу гаргаж, алт болгоод буцаан Энэтхэгт авчирдаг байж магадгүй юм. 
 

653
  • Леонарда “Рианна надад таалагддаг” гэв Үзсэн   1593 2015-03-10
  • ОРТ сувгаар гарсан улсын хэмжээний арьс өнгөний үзэл: “Цагаан арьстнуудын төлөөлөгчид жартгар нүдтэнүүдтэй нэг ширээнд суух хэрэггүй” Үзсэн   2284 2014-12-26
  • Ука дахиад бут авлаа - DURING THE SUNSET Үзсэн   1217 2016-07-28
  • Dancing Queen Монгол хэлээр Үзсэн   4106 2014-07-15
  • Би Оюу толгойн гэрээг ийм гэрээ болчлоо гэж ойлгоод байна зөв үү? Үзсэн   1340 2015-10-14
  • Ухаант хүүгийн үлгэр HD Үзсэн   3549 2014-07-15
  • Кетти Периг өөртөө дурлуулж хормын дотор "Од" болсон "Аmerican idol 2018" шоуны халуухан оролцогч Үзсэн   898 2018-03-14
  • YOUTUBE хуудасны тухай СОНИРХОЛТОЙ баримтууд Үзсэн   1198 2017-07-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.