|

Алаг мэлхий наадгайд хожсон хүн тэр жилдээ аз хийморьтой байна гэж үздэг

 
Алаг мэлхийг өрж тоглох нь маш эртний уламжлалтай ажээ. Үүнийг тоглоход нутаг нутагт шагааг ялимгүй өөр тоотойгоор өрж тоглодог боловч ихэнх тохиолдолд хоёр янзаар тоглож ирсэн нь энгийн ба хүндэтгэлийн өрөг юм. Энгийн өрөг нь хэдийд ч, хэдэн ч хүн тоглох боломжтой юм.
Энгийн өрөг нь 92 шагайг мэлхийний бие болгон өрж нааддаг:
-Мэлхийний нурууг хааш хааш 6 үелсэн бүгд 36 шагайгаар бүрдүүлж өрнө.
-Нурууны дөрвөн үзүүрт тус бүр 4 шагайнаас бүрдэх 4 шилбэ буюу нийт 16 шагайг өрнө.
-Шилбэний доод талд дөрвөн тавхай тус бүрт 5 буюу нийт 20 шагай өрнө.
-Нурууны дээд талд нь хүзүү болгож 6 шагайг хоёр эгнээгээр өрнө.
-Хүзүүний дээд талд нь толгой болгож 3 шагайг өрөөд хоёр талд нь нүд 2, чих 2 болгож өрнө.
-Нурууны доод талд нь сүүл болгож гурван шагай өрнө.
-Нурууны 36 шагайн дээр давхардуулж бөөрний хоёр, зүрх ба давсагны нэг нэг шагайг зохих журмын дагуу байрлуулан өрнө. Бөөр, зүрх, давсагийг тод өнгийн шагайгаар төлөөлүүлнэ.
Тоглогчид тохиролцсоны дагуу нэг нь эхэлж шоо хаяхад /орхиход/ дээш харж буусан шооны нүхний тоотой тэнцүү шагайг мэлхийн эрхтнүүдээс нэрлэн авна. Шоо хаяхад 1 нүд буувал толгой, зүрх, давсагны аль нэгийг, 6 нүд буувал хүзүү, нуруунаас авах зэргээр тоглоно.
Шоогоо эхэлж хаясан хүнээс нар зөв тойруулан хаяж тоглох бөгөөд тоглолтын явцад шооны буусан нүдэнд тохирох тоотой эрхтэн дууссан байвал тэр тооны шагаа буцааж тавина. Нүд, чих, бөөр тус тус 2 байх тул эдгээрийг авч дууссаны дараа 2 нүд буувал уг тоглогч 2 шагай буцааж тавих бөгөөд ингэж тоглосоор өрсөн мэлхийг авч дуусахад хэн олон шагай авсан нь хожно. Тоглож дуусаад дараагийн тоглолт эхлэхэд эхлээд шоо хаясан тоглогчийн дараагийн тоглогч шоогоо эхлэн хаяж мөн нар зөв тойруулан тоглогч бүр шоогоо хаяж, буусан нүдний тоогоор мэлхийгээ буцаан өрж дуусгана. Ингэхэд хамгийн түрүүнд шагайгаа өрж дуусгасан нь хождог. Харин түрүүчийн хамгийн олон шагай авч хожсон тоглогч хожигдож, хамгийн цөөн шагай авч хожигдсон тоглогч энэ тоглолтонд хождог тал бий.
Алаг мэлхий наадгайн хүндэтгэлийн өрөг нь зөвхөн хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүний үдэш хүүхэд багачууд томчуулын хамтаар хоймортоо бурхан тахилынхаа өмнө алаг мэлхийг тусгай олбог буюу ширээн дээр өрж хонуулаад шинийн нэгний өглөө золгосныхоо дараа тоглодог билээ. Өрөх, тоглох журам нь энгийн өрөг тоглохтой адилхан боловч нийт 108 шагайгаар тоглодог.
Мэлхийн толгой талд нь улаан будагтай дөрвөн шагайг дугуйлан өрж "гал”, зүүн бөөрөн талд 5 хөх будагтай шагайг нум сумны, сумны хэлбэртэй өрөөд "мод”, баруун хажуугаас нь тухайн сумны үзүүр цухуйсан шинжтэй 3 цагаан будагтай шагай өрөөд "төмөр” гэж нэрлэнэ. Мөн дөрвөн сарвуун дээр нь шороо, огторгуй, уул, салхи гэж тус тус нэг шагай тавьдаг. Шинийн нэгэнд арван хоёр жилийн тоолол ёсоор учран золгож буй жилтэй ижил жилтэй хүн, эсвэл түүнтэй ивээл жилтэй хүнээс эхлэн нар зөв тойрон суусан дарааллаар шоо хаяж тоглодог.
  • Нэг нүх буувал алаг мэлхийн 4 сарвуун дээр нэг нэгээр нь тавьсан шороо, огторгуй, уул, салхи гэгдэх шагайны аль нэгийг, эсвэл зүрх ба давсагны аль нэгийг
  • Хоёр нүхээр буувал нүд, чих, бөөр зэрэг хос эрхтний аль нэгийг
  • Гурван нүх буувал толгой ба сүүлний аль нэгийг, эсвэл "төмөр” хэмээн нэрлэгдсэн шагайг
  • Дөрвөн нүхээр буувал дөрвөн шилбэний аль нэгийг
  • Таван нүх буувал дөрвөн сарвууны аль нэг, эсвэл "мод” хэмээгдсэн шагайг
  • Зургаан нүх буувал хүзүү буюу нурууны аль нэгийг тус тус авч тоглодог ажээ. Хэрэв шооны нүх аваад дуусчихсан зүйлийн тоогоор буувал тэр тоотой шагайг буцааж өрнө. Энэ мэтээр тоглосоор өрсөн шагайг авч дуусахад хэн олныг авсан нь хождог.
Энэ тоглоомд хожсон хүнийг тэр жилдээ аз хийморьтой байна гэж үздэг. Шагайн наадгай нь хүүхдийг дэг журамтай болгож, нүдний харааг сайжруулж, ажигч гярхай болгодог байна.

1237
  • Цензургүй Яриа - Н.Нацагням Төрийн соёрхолт инженер..... Үзсэн   1013 2017-04-04
  • Нүүр будалтын гайхамшиг гэрэл сүүдэр тавьж минутын дотор шөвгөр нүүртэй болцгооё Үзсэн   1180 2015-06-15
  • Дэлхийн хамгийн анхны 360 градус эргэдэг киног хойд Солонгост бүтээжээ Үзсэн   2175 2015-07-21
  • Kpис Полын гайхалтай нэгэн түүх Үзсэн   1074 2015-11-03
  • Тоглодог, иддэг бялууг Батбайгаль танд барьж байна Үзсэн   1182 2014-10-25
  • Түвдийн залуужуулах 5 дасгал Үзсэн   6249 2015-06-23
  • Mede - Миний тэнгэрт чи Үзсэн   892 2016-09-19
  • Хөлбөмбөгийн талбайд гарсан хөгжилтэй агшинууд Үзсэн   1263 2015-08-10
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.