|

Сэтгүүлчдийн сүлд дуу “Би үнэний дуу хоолой”

Монгол Улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 105 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-нд "Шинэ толь хэмээх бичиг” сонин анхны дугаараас гаргасан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны суурь тавигдсан хэмээн үздэг юм. Харин энэ өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж "Сэтгүүлчдийн өдөр” болгосон байдаг. Тэгвэл 105-н жилийн түүхтэй сэтгүүлзүйн салбарын сүлд дуу буюу сэтгүүлчдийн сүлд дуу одоогоос 5-н жилийн өмнө, Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулан www.URLAG.mn сайтын хамт олны санаачилгаар бүтэж байсан түүхтэй.

"Би үнэний дуу хоолой” хэмээх сэтгүүлчдийн сүлд дууг монголын дууны урлагийн шүлэг яруу найраг, ая дангаар алдаршсан, утга зохиолын шүүмж судлаач, яруу найрагч, МУСГЗ Ү.Хүрэлбаатар, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат нар хамтран бүтээж, "Sweetymotion” хамтлаг, Б.Чинбат нар хамтран дуулсан байдаг. Мөн хөгжмийн найруулагчаар нь "PRO SOUNDS” студийн хөгжмийн найруулагч "Рагу Раман” ажиллаж "DUAL ZET” студи дүрсжүүлжээ.

 Сэтгүүлчдийн сүлд дууг 2014 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тогтоолоор "Сэтгүүлчдийн сүлд дуу” хэмээн баталсан байна. Ингээд сэтгүүлзүйн салбарт ажиллаж буй та бүхэндээ баярын мэнд хүргэж, сэтгүүлчдийн сүлд дууг толилуулж байна.


930
  • ХарШил - 37-р точка киноны залуу жүжигчид Үзсэн   1045 2019-10-24
  • Тавтай нойрсоорой Үзсэн   3473 2014-07-15
  • Монгол охид ийм мундаг ийм сайхан Үзсэн   2592 2015-04-30
  • Зөгий хэрхэн өсч торнидог вэ? /гайхалтай бичлэг/ Үзсэн   1311 2015-06-11
  • Мэдээллийн дайнд Монгол үндэстэн ялж үлдэх ёстой /видео/ Үзсэн   1403 2015-05-05
  • Үнэхээр гайхалтай илтгэл - Заавал үзээрэй !! Үзсэн   2511 2014-10-29
  • Б.Чойжилсүрэн мөнгө тарааж УИХ-д шургажээ Үзсэн   1312 2016-01-14
  • Цензургүй яриа: ”Буянгийн Жагаа” гэгддэг Б.Жаргалсайхан оролцлоо Үзсэн   1643 2018-03-27
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.