|

“Хар Ирвэс” нэг тэрбум ам. долларын ашиг олжээ

 

"Дисней" болон "Марвел" Студийн хамтын бүтээл болох  "Хар Ирвэс” уран сайхны кино дэлхий даяар нэг тэрбум ам. долларын ашиг олоод байгаа тухай Дисней студиэс мэдэгдсэн байна. 

Чадвик Бөүзмэний гол дүрд нь тоглож, Райан Күүглерийн найруулсан тус кино нээлтээ хийснээс хойш ердөө 26 хоногийн дотор тэрбум ам. долларын ашиг олсон кинонуудын эгнээнд нэгдэж чадлаа. 

"Хар Ирвэс” нь Уолт Дисней студийн нэг тэрбум ам. долларын ашгийг давж чадсан 16 дахь бүтээл болж байгаа бол Марвел Студийн "The Avengers," "Avengers: Age of Ultron," "Iron Man 3" and "Captain America: Civil War" зэрэг кинонуудтай ашиг орлогоороо эн зэрэгцэж чадлаа. 

АНУ-д тус кино 521 сая ам. долларын ашиг олсноороо  түүхэнд хамгийн өндөр ашиг олсон кинонуудын есөд бичигдэх болсон байна.

Хоёр дахь том кино зах зээл болох БНХАУ-д "Хар Ирвэс” өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийсэн ба эхний өдрөө л гэхэд 22 сая ам. долларын ашиг олсон нь тус кино олон улсын тавцанд 500 ам. долларын ашгийг давах бүрэн  боломжтойг харуулсан юм. 

Нээлтээ хийсэн өдрөөсөө хойш "Хар Ирвэс" боксоффисын рекордууд болон кино ертөнц дэх тогтсон заншлуудыг эвдсээр байна. 

Африк-америк гаралтай найруулагчийн бүтээсэн Марвелийн анхны бүтээл болох "Хар Ирвэс”  Хойд Америкт нээлтээ хийсэн  даруйдаа 201.8 сая ам. долларын ашиг олсон ба Райан Күүглерийг африк-америк гаралтай найруулагч дундаасаа хамгийн их  орлого олсон найруулагч болгожээ. 

Rotten Tomatoes цахим хуудсанд "Хар Ирвэс”  97 хувийн үнэлгээтэй явж байгаа ба комик номноос сэдэвлэсэн хамгийн өндөр үнэлгээтэй кино болж түүхэнд бичигдэж байна.

Эх сурвалж: CNN


1381
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.