|

МУГЖ Б.Сарантуяа “Инээмтгий хүн” дуугаа 23 жилийн дараа клипжүүллээ

Монголын эстрад урлагийн тайзнаа 20 гаруй жил уянгалаг сайхан хоолойгоороо үзэгч түмнийг баясгаж яваа поп дива зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдөр энэ сарын 20-нд тохино.

Тэрээр 1995 оны 4 сард Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт анх тавигдаж байсан "Инээмтгий хүн” театрчилсан тоглолтоо 23 жилийн дараа дахин сэргээж, төрсөн өдрөө үзэгчдийнхээ хамт тэмдэглэхээр болжээ.

1995 онд "Инээмтгий хүн” тоглолтыг On’n Off продакшн зохион байгуулж байсан бол энэ удаагийн тоглолтыг Skin Entertainment бүхэлд нь хариуцан ажиллаж, УДБЭТ-ын балетын бүжигчид, орчин үеийн бүжгийн хамтлаг, Сараагийн амьд хөгжмийн Random хамтлаг зэрэг олон уран бүтээлчид тоглолтын бэлтгэлдээ ороод байгаа аж.
МУГЖ Б.Сарантуяа "Инээмтгий хүн” тоглолтондоо зориулж 23 жилийн дараа "Инээмтгий хүн” дуугаа клипжүүлж сонсогч фэнүүддээ бэлэг барьлаа.

"Инээмтгий хүн” дууны үг

Харанхуй шөнө айж явтал би

Гяхарч дуугарсан модон хаалганаас

Гүн амьсгаа саарал нөмрөг

Гишгэх газаргүй сонин царай

Түүнийг харсан орон зайнаас

Зарсхийн зугатааж хол явсангүй

Сонин царай зэрэгцэн ирснээ

Би жирийн хүн шүү дээ гэж хэллээ

Эмзэг уйтгартай нүдийг нь хараад

Эргэж учирмаар хоолойг нь сонсоод

Итгэлээр уярч дагаад явмаар

Эгэл л хүнтэй шөнийг үдлээ

Цайзыг давж гэрэл асаан

Саглагар модны навчистай бүжин

Элдэв бодлоо хоёулаа мартан

Инээмтгий хүн зүүдэнд үлджээ

Эмзэг уйтгартай нүдийг нь хараад

Эргэж учирмаар хоолойг нь сонсоод

Итгэлээр уярч дагаад явмаар

Эгэл л хүнтэй шөнийг үдлээ

919
  • Шүүгчид "шоконд" оров Үзсэн   1319 2016-06-27
  • Д.Отгондалай УЙЛЖ байна Үзсэн   1454 2016-08-15
  • Коби Брайнтын шилдэг ”шагай мултлалтууд” Үзсэн   1340 2015-07-21
  • В.Путин шиг омог бардам үг хэлж чадах Төрийн тэргүүн Монголд байна уу? Үзсэн   733 2017-05-10
  • Цензургүй мэтгэлцээн-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ УУ, ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛ УУ Үзсэн   845 2018-10-27
  • Эрчүүдээ гэж банталтаас өөрийгөө цэвэрхээн аваад гарах юм даа... Үзсэн   1558 2015-06-12
  • Заяа & Одзаяа /Хосын жор Үзсэн   604 2019-02-12
  • “Солиотой баян Азиуд” инээдмийн киноны байрыг “Гэлэнмаа” эзэлжээ Үзсэн   1193 2018-09-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.