|

“BOX OFFICE”-ийн жагсаалтыг тэргүүлж буй "RAMPAGE" БНХАУ-ын үзэгчдийг байлдан дагуулж байна

 

"Warner bros. Pictures”-ийн бүтээл, шинжлэх ухааны уран зөгнөлт "Rampage" кино нээлтээ хийсэн даруй "Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ. "Comscore”-ийн мэдээлснээр 120 сая ам.доллараар бүтсэн энэхүү кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкийн кино театруудаас 34.5 сая ам.долларын орлого олсон байна. Олон улс дахь орлого нь 114 сая ам.доллараар хэмжигдэж байгаагаас тэн хагасыг нь БНХАУ-д олжээ. Энэ нь Дуэйн Жонсоны тоглосон "Jumanji: Welcome to the Jungle" киноноос 34 хувиар өндөр үзүүлэлт болж байгаа аж.

Харин өнгөрсөн долоо хоногт "Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлсэн "Paramount Pictures”-ийн аймшгийн төрлийн "A Quiet Place" кино 32.6 сая ам.долларын орлогоор жагсаалтыг удаалсан байна. 17 сая ам.доллараар бүтсэн энэхүү киноны орлого хоёр дахь долоо хоногтоо 34 хувиар буурсан хэдий ч 100 сая ам.доллар давсныг шинжээчид онцолжээ.


Үүнээс гадна шинээр нээлтээ хийсэн онцлох кинонуудын нэг "Universal Pictures”-ийн аймшгийн төрлийн "Truth or Dare" кино 19 сая ам.долларын орлогоор "Box Office”-ийн эхний гурван байрт багтсан байна. Дээрх киноны олон улс дахь орлого 21.7 сая ам.доллараар хэмжигдэж байгаа нь кино бүтсэн зардлаас долоо дахин өндөр дүн болжээ.


Н.Номин-Эрдэнэ

BloombergTV.mn
1126
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.