|

Бухимдал тайлах амьсгалын дасгал

Техник технологи, үнийн өсөлт, ажлын ачаалал, замын түгжрэл, агаарын бохирдол, өр зээл, шилээ дарсан баяр, тэмдэглэлт өдрүүд гээд хөгжил дэвшлийн эрин зуунд хөл нийлүүлэн алхах гэж бүтэн амьсгаа авах завгүй, түүнээсээ болоод бухимдалтай явна уу?

Удаан бухимдалтай явах нь зүрхний шигдээс, тархинд цус харвах эрсдэлтэйгээс гадна харшил, чихрийн шижин, ходоод гэдэсний хямрал, дархлаа дарангуйлах зэрэг өвчинг өдөөх хүчин зүйл болдог.

Тэгвэл хаана ч хийж болох бухимдал тайлах амьсгалын дасгалыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргаснаар хүргэж байна.

Тайвшруулах дасгалыг хийснээр зүрхний цохилт удаашран, цусны даралт буурч, булчин сулран амьсгал жигд болж сэтгэл санаа тайвширдаг.

Амьсгалын дасгал нь энгийн, тохиромжтой бас үр дүнтэй арга юм.

Та дараах амьсгалын дасгалыг хийгээд үзээрэй.

1.Орчноос өөрийгөө хэсэг зуур тусгаарлаж, бодлоо төвлөрүүлэн бүх биеэ суллаарай.

2.Нүдээ аньж өөртөө дарамт болж байгаа бүх бодлоо орхин тайвшир.

3.Таван секундэд хамраараа гүнзгий амьсгал аажим авч таван секундын турш амаар аажим гадагшлуулна. Гэдэсний булчингаа оролцуулахаа бүү мартаарай.

4.Энэ дасгалыг 3-5 мин үргэлжлүүлэн хийнэ.

5.Aжлын байранд, гэртээ, гадаа, автобусанд хаана ч сууж хийх боломжтой.

6.Дасгал хийж байхдаа аз жаргалтай хүүхэд насныхаа тухай, аав ээжтэйгээ өнгөрүүлсэн баярт мөчүүдээ, нартай цэлмэг өдөр байгалийн сайханд ногоон зүлгэн дээр хөл нүцгэн явж байна гэх мэтээр төсөөлөн бодоорой.

872
  • Жүжигчин Ж.Баясгалан гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтарсан 'Мэдэрмээр байна' шинэхэн клипээ цацлаа Үзсэн   690 2021-11-05
  • Хаврын урт өдрүүдийг ингэж л давж байна уу Үзсэн   1142 2019-04-24
  • Эмээ нараас болгоомжил! Үзсэн   1893 2014-08-06
  • Гайхалтай реклам Үзсэн   2179 2014-09-16
  • "Аав" УСК Sound track Үзсэн   1566 2015-02-16
  • Цэнхэр дэлгэц Үзсэн   1159 2015-07-22
  • Шинжлэх ухааны баримтат дэлгэц Эзэнт гүрний инженерийн байгууламжууд"Франц" Үзсэн   1163 2019-01-09
  • Gags Хөгжилтэй бичлэгийн түүвэр Үзсэн   4166 2014-07-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.