|

Илтгэл тавих үеэрээ профессорынхоо өмнө тайчжээ

Нью-Йорк мужийн Итака хот дахь Корнелл их сургуулийн төгсөх ангийн оюутан Летитиа Чай илтгэл тавих үеэр профессор багш нь түүнийг зохисгүй хувцасласан байна гэж шүүмжилсний хариуд  үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж, дарангуйлах байдлыг эсэргүүцэн гадуур хувцсаа тайлсан байна. 

Түүнийг илтгэл тавьж байх үеэр нь профессор багш нь "Богино өмд чинь дэндүү оготор байна” гэж хэлжээ. Чай энэ талаар фэйсбүүктээ "Тэр намайг ангийнхны минь өмнө шүүмжилсний дараа тэд бүгдээрээ илтгэл рүү минь биш бие рүү минь цоо ширтэцгээж эхэлсэн. Би үнэхээр гайхсан тул яахаа мэдэхээ больчихсон” хэмээжээ. Мөн тэрээр тэнд байсан зарим оюутнууд түүнийг илүү хуучинсаг хувцаслах ёстой гэсэн багштай санал нийлж байсан гэнэ. 

Чай дотуур хувцастайгаа илтгэлээ тавьж дуусгаад ангиас гарсны дараа багш нь түүний араас очиж ээж нь түүний хувцаслалтын талаар юу гэх байсныг асуужээ. "Ээж маань юу гэх байсан бэ гэж үү? Миний ээж бол феминист, эмэгтэйчүүдийн эрх, хүйсийн ялгавартай харьцааны талаар багшилдаг профессор хүн. Тэр бүхий л амьдралаа хүйсийн тэгш байдлыг хангахын төлөө зориулж байгаа. Тийм болохоор тэр миний хувцаслалтыг энгийн зүйл гэж үзэх байсан” хэмээжээ. 
1690
  • ХУРИМЫН ХӨГЖИЛТЭЙ БҮЖИГ - FIRST Үзсэн   2671 2014-07-30
  • Halloween-ий айлгах төлөвлөгөө Үзсэн   1457 2014-10-22
  • Танайд хоноё: Хурандаа, Яруу найрагч Л.Гаваасүрэн-Хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг Үзсэн   1330 2017-03-21
  • “Зуны зугаа” хөгжмийн тоглолтын үеэр гурван иргэн хутгалуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ Үзсэн   425 2025-06-02
  • 10 минутын Lava cake хийх арга /Бичлэг/ Үзсэн   2485 2015-03-31
  • Тарвага VS Нохой хоёрын зодоон Үзсэн   4103 2014-07-19
  • Энэ улиралд гарсан загварын 10 шилдэг богино хэмжээний кино Үзсэн   1101 2016-12-02
  • Монгол дуучид зүгээр цаашаа шүү гэнэ ээ /бичлэг/ Үзсэн   2038 2014-08-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.