|

“Яг түүн шиг-3” шоуны ялагчаар дуучин, ая зохиогч Д.Нацагдорж тодорлоо

 

"Яг түүн шиг” шоуг Боловсрол телевизийн уран бүтээлчид "Endemol shine group”-ын албан ёсны онцгой эрхтэйгээр гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Шоуны хагас шигшээ шатнаас ялагчийн төлөө зургаан оролцогч тунаж үлдсэн.

Тодруулбал, Эмоци продакшны жүжигчин О.Тэмүүжин, Дуучин, ая зохиогч Д.Нацагдорж, "A-Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, "Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, Жүжигчин Ч.Очгэрэл, Загвар өмсөгч Ж.Энэрэл, нар шалгарсан юм.

Тэгвэл шоуны финалын шалгаруулалт /2018.07.08 /өчигдөр болж шүүгч, оролцогч, үзэгчдийн мессэж саналын нийлбэр дүнгээр дуучин, ая зохиогч Д.Нацагдорж шилдгийн шилдгээр тодорч Гранпри шагналын эзэн болж 20 сая төгрөг гардан авлаа.

Тэрбээр финалын шатанд уянгын дууны хатан хаан Whitney Houston-ий дэлхий дахинд өөрийгөө од болсноо тунхагласан "Бие хамгаалагч” киноны дууг толилуулсан юм.

Дуучин, ая зохиогч Д.Нацагдорж "Та бүхэндээ маш их баярлалаа. Наки нь микрофон авахаар маш их сандардаг. Ийм гайхалтай шоунд ийм мундаг хүмүүстэй оролцсондоо баярлалаа. Өнөөдөр миний хувьд Тэмка ялагч байсан шүү. Та нараасаа маш их урам авлаа. Шүүгч нартаа баярлалаа. Цэнхэр дэлгэцээр үзэж суугаа танд баярлалаа. Надад урам өгч бүх зүйлээр тусалж байсан арын албаныхан, бүжигчид, зураглаач, сэтгүүлчид, бүгдэд нь маш их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.



1430
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.