|

Үлэмж хэмжээтэй яст мэлхий эрэг дээр гарч ирэв

Нийгмийн сүлжээнд далай руу орох гэж хүмүүсийн дэргэдүүр өнгөрч буй үлэмж хэмжээтэй яст мэлхийний бичлэг тавигдаж, олон хүний нүдийг орой дээр нь гаргаж байна. 

Галапагос гэх энэхүү арьсан хуягт яст мэлхий нь манай гариг дээр өдгөө амьдарч буй яст мэлхийний төрөл дотроо хамгийн том нь төдийгүй хэвлээр явагчдын дунд хамгийн хүнд жинтэй гурван төрөл матрын араас дөрөвт бичигддэг гэнэ. Эдгээр яст мэлхийнүүд нь 220-900 кг хүртэл жинтэй бөгөөд 1,8 метр хүртэл урттай байдаг аж. 

Хэдийгээр энэхүү яст мэлхий яагаад хүмүүсийн дунд гарч ирсэн нь тодорхойгүй боловч хүмүүс түүнийг өндгөө гаргачихаад далай руугаа буцаж орж буй эмэгчин гэж таамаглажээ. Энэхүү ховор үзэгдэл нь хүн төрөлхтөн далай тэнгис, эх дэлхийгээ бохирлохгүй байж, өдөр ирэх тусам цөөрч буй амьтдын төрөл, зүйлийг хамгаалж үлдэхийн тулд хогоо далайд хаяж, ашгийн төлөө ан гөрөө хийж болохгүй гэдгийг ойлгуулсан юм. 
 
Далайн яст мэлхийний 50 орчим хувийнх нь гэдэс дотроос хуванцар хог хаягдал гардаг бөгөөд долоон төрлийн зургаа нь мөхөх аюулд ороод байгаа юм. Хог хаягдал, загасчлал, өндгийг нь хулгайлж, нас бие гүйцсэн яст мэлхийг агнах, зугаа цэнгэлдээ ашиглах зэрэг хүний муйхар үйлдлээс болж далай тэнгисийн яст мэлхийнүүд хүнд байдалд ороод байгаа билээ. 

1400
  • Хойд солонгос эмэгтэй монгол дуу дуулж байна Үзсэн   1676 2014-11-25
  • Физикийн хуулийг зөрчсөн тамирчин Үзсэн   2345 2015-09-08
  • ТАНАЙД ХОНОЁ - Moon DANCE бүжгийн хамтлаг Үзсэн   1554 2018-11-05
  • Монгол бөхийн талаар Гитлер ингэж хэлж байна Үзсэн   1896 2014-12-18
  • NB & SALLY - Төтө буюу Түвшинтөр Үзсэн   1547 2014-11-10
  • Odd nation хамтлаг - Үсэрдэг хүүхдүүд | 1-р шат | Дугаар 8 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1384 2016-10-24
  • С.Ононбат дасгалжуулагчийн баг алдарт Queen-ий дууг Монголын тайзан дээр амилуулав Үзсэн   1397 2018-03-26
  • Ээ дээ, Энэ Япончууд уу? Үзсэн   1599 2015-07-24
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.