|

Видео: Хүүхэд хулгайлсан этгээд "Хамт хоёр гурав хонохыг хүссэн" гэж мэдүүлжээ

Гэрийнхээ гадаа тоглож байсан хүүхдийг хулгайлсан этгээдийг цагдаагийн байгууллагаас саатуулаад байна. Тодруулбал, Дархан-Уул аймагт таван настай охин сураггүй алга болж, эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байсан. Улмаар Дархан-Уул аймгийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид улсын хэмжээнд хоёр хоног эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж таван настай Э охиныг 37 настай эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүрэгт оршин суух иргэн "Б” нь, 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдөр Баянзүрх дүүргийн наймдугаар дугаар хорооны дэвсгэрт хулгайлан авч явж байхад нь Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлэн баривчилж шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Охиныг ямар санаа зорилгоор хулгайлсан талаар ЦЕГ-ын хэвлэлийн албаны ажилтан хүүхэд хулгайлсан гэх Б-гээс тодруулжээ. 

-Охиныг яг ямар зорилгоор хулгайлсан бэ. Аав ээж нь хамт байгаагүй юу? 

-Байгаагүй. Охин гэрийнхээ гадаа байсан. Бид хоёр жаахан юм яриад сууж байсан чинь охин зайрмаг идье гэхээр нь зайрмаг авах гээд эцсийн буудал орсон. Эцсийн буудалд дэлгүүр байгаа гэж охин өөрөө заасан. Тэгээд зайрмагаа аваад буцаад гэрийнх нь гадаа очсон юм. 

-Дарханаас Улаанбаатарт та ямар унаанд сууж ирсэн юм бэ? 

-Бид хоёр автобусанд суугаад ирсэн. 10000 төгрөгөө төлөөд л ирсэн. 

-Автобусанд суухад охин "Та намайг хаашаа авч яваа юм бэ" гэж асуугаагүй юу?

-Асуугаагүй. Охин бид хоёр эрхлээд л ундаа уугаад л. Тэнд камер байгаа бол харах байхаа. 

-Автобусанд суухынхаа өмнө хүүхдээс аав ээж чинь уурлахгүй юу гэж асуусан уу? 

-Манай аав унтаж байгаа. Ээж байхгүй гэж хэлсэн. 

-Автобусны жолооч, кондукторууд энэ таны хүүхэд мөн үү гэж асуугаагүй юу? 

-Асуугаагүй. Хэн ч асуугаагүй. 

-Хүүхдийг эцэг эхэд нь хэлэхгүй аваад явна гэдэг гэмт хэрэг гэдгийг мэдэх үү? 

-Би сайн мэдэхгүй байна. 

-Охиныг аваад яг яах гэж байсан юм бол?

-Зүгээр л хамт хоёр гурав хоноод л. Би найз нөхөдтэйгээ уулзаад л.... 

Сануулахад, Уг хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлэг "Хүний халдашгүй, чөлөөтэй байхын эрхийн эсрэг гэмт хэрэг”, 13.2 дах хэсэг "ХҮн хулгайлах” 13.2.2.1 дэх хэсэг буюу хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж гэсэн заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Энэ хуулийн заалт нь 1-5 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэдэг аж. 

Иймд: Эцэг эхчүүдийг багасны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг ганцааранг нь орхихгүй, тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Б.Анир

648
  • 2011 оны Японд болсон аймшигт цунами Үзсэн   1678 2015-06-23
  • 50 Cent гараас нь татсан эмэгтэй фэнийхээ нүүр лүү нударгалжээ /бичлэг, аймшигтай/ Үзсэн   1046 2017-04-21
  • АНДРЕЙ ЗИММЕРНЫ ӨВӨРМӨЦ ХООЛНЫ НЭВТРҮҮЛЭГ - ФИЛЛИПИН Үзсэн   2457 2014-07-26
  • Сексийн донтон 2008 Монгол хэлээр Үзсэн   12446 2014-08-10
  • "Яг түүн шиг" шоу Дугаар 3 Амархүү(Nicki Minaj) Үзсэн   1728 2016-05-23
  • Ослоос амьд үлдсэн хүмүүсийн бичлэг Үзсэн   731 2020-09-27
  • Микроны босс кино Үзсэн   2091 2015-01-03
  • М.Энхсайхан: Байгалийн баялагаар баян гэдэг нь баян чинээлэг гэсэн үг биш Үзсэн   1310 2016-03-25
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
    Энэ хэрэг бэртэгчинг??дээс л болсон байгаа юм. Б.Махбал гэдэг эр Дарханд цагдаа байсан, одоо тус яаманд ажилладаг Ганбаяр гэдэг н?хр??р Г-г 19 цагаас эхлээд дуудуулаад байжээ. Хэд хэдэн удаа дуудуулж байж Г ?р??нд нь ороод ерд?? цагийн дараа буюу 20 цагийн ?ед хамт яамны хаалгаар гарсан байгаа юм. Ингээд ??дэнд ?н??х Б.Махбал Г-г хоёр удаа цохиж унагаад, толгой руу нь долоон удаа ?шигл?с?н байна. Улмаар эр??н дээр нь гутлын ?сгийг??р?? гишгэж эр??г нь мулталж орхисон байгаа юм. Ш??хийн шинжээчийн д?гнэлт ??нийг нотолсныг “Монголоо аваръя х?д?лг??н”-ий зохицуулагч Т.Сайнжаргал хэлсэн байна. Хамгийн ноцтой нь Б.Махбалын ингэж араатан шиг авирлаж байхад хамт архи ууж байсан нэр б?хий таван бэртэгчин хараад л зогсож байжээ. Б.Махбал зодож ханаад ?н??х тавыг дагуулаад яам руугаа буцаад орсон байна. Удалг?й хоёр нь гарч ирээд газарт ухаанг?й хэвтэж байсан Г-г яамны ??дэн дэх сандал дээр ?рг?ж тавьчихаад буцаад орсон байгаа юм. Араас нь тус яаманд ??рэг г?йцэтгэж байсан Т?рийн тусгай хамгаалалтын газрын албан хаагч гарч ирээд эмнэлгийн т?ргэн тусламж дуудсан байна. Т?ргэн 20 минутын дараа ирэхэд Г нас барсан байжээ. Нэгэнт хагацал ?зсэн айл гэрийн зовлонг сэдрээх гэж энэ б?хнийг бичсэнг?й. Дэргэдээс нь хараад зогсч байсан тавын таван х?нээс ядаж нэг нь Б.Махбалыг зогсоох гэж оролдож болсонг?й юу гэх харуусал т?р??д болдогг?й.