|

Өчигдөр шөнө Японы Хоккайдо аралд дахин хүчтэй газар хөдлөлт болж олон тооны хүн сураггүй алга болжээ

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!

Долдугаар сараас эхлэн Японд ээлж дараалан байгалийн гамшигт үзэгдэл болж олон хүн амь насаа алдаж, эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирсоор байгаа билээ.

Хамгийн сүүлд "Жеби" хэмээх хар салхи дэгдэж 9 хүн амиа алдаж, 200 гаруй хүн бэртэж, нэг сая гаруй иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн юм. Тэгвэл өнгөрсөн шөнө 03:08 цагт Японы Хоккайдо аралд 6,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 32 хүн сураггүй алга болж 10 хүн эмнэлэгт хүргэгдэн, нэг хүн амиа алдсан гэсэн мэдээллийг NHK мэдээлжээ.

Мөн Ацума тосгон газар хөдлөлтөөс болж үүссэн хөрсний нурангид бүхэлдээ дарагдсан байна. Тус бүс нутгийн хоёр сая гаруй айл өрх тог цахилгаангүй болоод байгаа аж. Өнөө өглөө 06:00 цагт Ерөнхий сайд Шинзо Абэ яаралтай хурал зарлаж аврах ажиллагаа зохион байгуулах ажлыг эхлүүлжээ.  

Эх сурвалж: www.Seen.mn

1888
  • Жүжигчин Ж.Баясгалан гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтарсан 'Мэдэрмээр байна' шинэхэн клипээ цацлаа Үзсэн   690 2021-11-05
  • Хаврын урт өдрүүдийг ингэж л давж байна уу Үзсэн   1142 2019-04-24
  • Эмээ нараас болгоомжил! Үзсэн   1893 2014-08-06
  • Гайхалтай реклам Үзсэн   2179 2014-09-16
  • "Аав" УСК Sound track Үзсэн   1566 2015-02-16
  • Цэнхэр дэлгэц Үзсэн   1159 2015-07-22
  • Шинжлэх ухааны баримтат дэлгэц Эзэнт гүрний инженерийн байгууламжууд"Франц" Үзсэн   1163 2019-01-09
  • Gags Хөгжилтэй бичлэгийн түүвэр Үзсэн   4166 2014-07-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.