|

Хятадад байгалийн гамшиг болжээ VIDEO

Хятадын Гуандун мужийн Шэньчжэнь хотод аврах, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилсээр байна. 10 сая хүн амьдардаг энэ хотын Люси үйлдвэрлэлийн паркт 20-ны өдөр асар их хэмжээний нуранги үүссэний улмаас 30 гаруй байшин барилга шавар, тоос, шороо чулуунд дарагджээ. Тэдгээрээс 22 нь олон давхар байшин гэнэ.

Аврагчид 7 хүнийг аварч чаджээ. Эхлээд 41 хүн ор сураггүй болсон гэж байсан ч одоо 90 гаруй хүнийг эрж хайж байна. Люси паркийн 10 мянган м2 гаруй талбай тэр чигтээ шавар, шороо чулуунд булагджээ. Шавар шорооны зузаан зарим газарт 10м хүрсэн байна. Одоо нурангийг зайлуулахаар энд 4000 гаруй хүн ажиллаж байгаа аж. Одоогоор нурангиас 1 цогцос олдоод байна.

Хэвлэл мэдээллийнхэн "Байгалийн хий дамжуулах хоолой дэлбэрснээс болж, нуранги үүссэн. Шавар шороо хий цэнэглэх станцын хажуугаар урсч байна. Нурангид дарагдсан нийт талбай 350 мянган м2 хүрсэн" гэж мэдээлэв. "Гамшгийг назарт 4 микроавтобус дүүрэн цагдаа ирж, хорооллыг тэр чигт нь бүсэлж, хэнийг ч оруулахгүй байна. Парк тэр чигтээ нурангид автсан" гэж зарим эх сурвалж дамжууллаа.

12-р сарын 23 буюу өнөөдөр амьд хүнийг олжээ. Өөрөөр хэлбэл, аврагчид гамшиг болсноос 67 цагийн дараа амьд хүнийг нурангин доороос гаргаж авчээ. 19 настай Тянь Цзэмин одоо эмнэлэгт хэвтэж байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Хятадад ийм аймшигтай нуранги үүссэн шалтгаан нь хууль бус хогийн цэг гэнэ. "Нурангиас болж гамшиг болоогүй, харин хог хаягдлаа зөвшөөрөлгүй газар овоолсноос болж ийм сүйрэл боллоо" гэж Хятадын зарим шинжээч дүгнэжээ.

Ямар ч гэсэн Хятадын цагдаагийнхан одоо "Shenzhen Yixianglong" компаний төв байрыг битүүмжилжээ. Энэ компаний дэд захирал Юй Шэнлийг байцааж эхэллээ. Орон нутгийн эрх баригчид тус компанид хогийн түр цэг байгуулах зөвшөөрөл өгсөн ажээ. Энэ түр цэгийн хугацаа 2015 оны 2-р сард дууссан юм байна.

 

 

 

 

1639
  • Ээжүүд яагаад хангалттай унтдаггүй вэ? Үзсэн   955 2018-04-19
  • Дэлхий ван гараг дээрх элсэн манханы бүтэц Үзсэн   1146 2019-04-20
  • Аав нь охиныхоо хуримаар бэлэг барьж олныг гайхшруулав /бичлэг/ Үзсэн   900 2016-12-16
  • Хаха Энэ бүүр юу вэ? Үнэхээр чадахгүй байгаа юм болуу албаар ингээд байгаа юм болуу Үзсэн   1524 2015-01-19
  • Гэгээн цагаан өдрөөр гудамжинд эхнэрээ зодож байна Үзсэн   5507 2015-03-10
  • Отгоо - Нэгэн залуу Үзсэн   2467 2014-07-23
  • Чинадын чанадаас хамтлаг – Уртын дууны Акапелла | 1-р шат | Дугаар 9 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1014 2016-11-01
  • СЛАВА ХООЛНЫ НЭВТРҮҮЛЭГ - EXTACY ХАМТЛАГ Үзсэн   2478 2014-07-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.