|

Японд 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Японы өмнөд хэсэгт орших Кюшю аралд өчигдөр /04.14/ 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар BBC мэдээллээ.

Газар хөдлөлт орон нутгийн цагаар 21.26 цагийн үед болсон бөгөөд голомт нь Күмамото хотоос 11 км-ийн зайд байсан хэмээн АНУ-ын Геологийн судалгааны төвөөс мэдээллээ.

Тус байгалийн гамшгийн улмаас 19 байшин нурж, есөн хүн амь үрэгдэж, 250 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.

Түүнчлэн Кюшю арлын Машико хотын 1000 гаруй оршин суугчийн гэр орон сүйдсэний улмаас гудамжинд хоноход хүрчээ.

 

 

Газар хөдлөлтийн улмаас галт тэрэгний хөдөлгөөн зогсоож, 16 мянга гаруй айл цахилгаан эрчим хүчгүй болсон гэж Japan Times дамжууллаа.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ шуурхай хуралдаан зохион байгуулж, иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авахыг үүрэг болгожээ.

Газар хөдлөлтийн хэлбэлзлийн хүчийг XII баллын шаталбараар ажиглалтын цэг бүрт тодорхойлдог бол магнитуд нь газар хөдлөлтийг бүртгэх багажинд тэмдэглэгдсэн газар хөдлөлтийн голомтын хүч бөгөөд тоон хэмжигдэхүүн юм. Балл нь тус бүс нутгийн хувьд зай болон геологийн нөхцөлөөс хамааран янз бүрийн утгатай байдаг бол магнитуд нь тухайн газар хөдлөлтийн хувьд зөвхөн нэг л утга агуулсан байдаг.


Эх сурвалж: ВВС

1400
  • Эрчүүдээ гэж... /хахаха/ Үзсэн   4648 2015-03-23
  • 2014-05-18-нд болсон цаг уурын сонирхолтой үзэгдэл /video/ Үзсэн   2150 2014-10-05
  • 60 minutes of Just for Laughs 2 ! Үзсэн   14397 2014-07-19
  • Д.Хонгорзул - Зоримог бүсгүй | 1-р шат | Дугаар 8 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1180 2016-10-24
  • Хошин шогийнхны хөгжилтэй рекламууд Үзсэн   1083 2017-07-20
  • Гайхалтай бас аюултай үзүүлбэрүүд Үзсэн   1717 2014-12-26
  • Нүхэнд унасан баавгайг эксковатор ашиглан суллажээ /бичлэг/ Үзсэн   1251 2016-11-29
  • Инээд халддагаа гэж хаха Үзсэн   1255 2015-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.