|

Гэмгүй залуугийн зургийг Керчьд аллага үйлдсэн хүнийх хэмээн Оросын сэтгүүлчид түгээжээ

 

Владислав Росляков гэгч 18 настай этгээд Крымийн Керчь хот дахь Политехникийн коллежид халдлага үйлдэн 20 хүний аминд хүрч,  74 хүнийг гэмтээсэн. Гэмт этгээд халдлагын дараа өөгийгөө егүүтгэсэн тул сургуулийн хяналтын камерт бичигдсэн ганц зураг л Оросын сэтгүүлчдэд олдсон. Тиймээс тэд гэмт этгээдийн төрх бүхий гэрэл зургийг хайх эрэлд мордож, Росляковынх гэх хэд хэдэн зургийг өглөөнөөс хойш нийтэлсэн юм. Оросын толгой сайтууд нь нийтэлж, төрийн телевизүүд нь хүртэл түгээсэн.

Гэтэл тэр зураг дээрх хүн нь Владислав Росляков биш болж таарлаа. Гэрэл зураг дээрх залуу Политехникийн коллежид халдлага үйлдсэн этгээд биш бөгөөд одоо амьд сэрүүн байгаа Владислав Рейх хэмээх эгэл жирийн залуу ажээ. Өөрийнх нь зургууд хэвлэл мэдээллээр алан хядагч нэрээр гарч байгааг Рейх мэдээд ихэд цочирдож, иргэдийн элдэв дайралтаас болгоомжлон гэртээ хэдэн цагийн турш бүгэж байна. Тэрбээр үнэн байдлыг олон нийтэд мэдүүлэх үүднээс сошиал сүлжээгээр дамжуулан видео мэдэгдэл хийлээ.

Уг бичлэгтээ тэрбээр өөрийнх нь зургийг буруугаар ашиглахгүй байхыг сэтгүүлчдээс хүссэн байна. Түүний сошиал хуудасны хаяг өөр нэртэй байтал сэтгүүлчид алан хядагч Росляковын нууц нэр байна гэж үзэж Рейхийн аккаунт дахь зургуудыг хэвлэл мэдээллээр түгээсэн байна. Асар хурдтайгаар өргөн хүрээнд тархсан энэхүү ташаа мэдээллийг үнэн бодитоор нь тэр хэмжээнд хүргэж түгээнэ гэдэг туйлын эргэлзээтэй гэдгийг олон нийтийн сэтгэл зүй судлаачид онцолж байна.


Өнөөдөр сонин
895
  • BABY Үзсэн   1539 2014-08-20
  • Японы эмсийн хүрээлэнгийн аймшигт түүх Үзсэн   1089 2019-08-21
  • Нисээд байгаа юм биш үү Үзсэн   857 2017-06-28
  • Цензургүй яриа - Б.Жаргалсайхан Үзсэн   2156 2015-02-10
  • 17 арслан ганц зарааг дийлсэнгүй (Видео) Үзсэн   1483 2014-11-26
  • Дуучин Хүрэлээ "Миний дурласан бүсүгй" /Lyrics/ Үзсэн   1582 2016-05-26
  • Дуучин Б.Энхмэндийн дуулсан "Хайрлах гэсэн юмаа" дууг Хятад залуу хулгайлсан уу? Үзсэн   1462 2016-06-02
  • Абу Дабигийн ”их дуулга”-ын шилдэг 10 цэвэр ялалт Үзсэн   1423 2015-11-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.