|

"UB comedy" Хану буюу Хантүмэнгийн зохисгүй үйлдэл олон хүний дургүйцлийг хүргэлээ

"UB comedy" клубын гишүүн Хану буюу Хантүмэнгийн зохисгүй үйлдэл олон хүний эгдүүцлийг хүргэжээ.

Саяхан болж өнгөрсөн "Miss Universe Mongolia" тэмцээний үеэр оролцогч охид хөтлөгчийн асууж буй асуултанд өөрсдийн үзэл бодол, хэлний мэдлэгээ харуулж англиар хариулах ёстой байсан. Харин уг бичлэгийг үзсэн Хантүмэн охидыг дорд үгээр хэлж, зохисгүй авирлаж буй бичлэгээ цахим орчинд байршуулсан нь олон хүний дургүйг хүргэсэн юм. 

Энэ тухай тус тэмцээнийг санаачлан зохион байгуулагч Ж.Анхбаяр: "UB Comedy-ийнхан гэж хүссэнээ п...., я....-гаар дууддаг боловсролгүй, бүдүүлэг хүмүүсийн нэгдэл бололтой. Монгол бүсгүйчүүдээ үгийн муугаар гутаан доромжилж буй энэ залуучууд нийгэмд ямар нөлөөлөл үзүүлж байна вэ? Жинхэнэ хүчирхийлэгчид, хүний эрхийг уландаа гишгэгсэд энд байгаа бус уу? Хэмжээндээ байна шүү" хэмээн түүний үйлдэлд бухимдаж буйгаа илэрхийлжээ. 

Мөн хөтлөгч Энхзориг: "Маргаангүй хэл усны асуудал байнаа байна. Тэрийг үгүйсгээд яахав. Харин надаас бол дээр л ярьж байна. Гэвч хүмүүсийг ШАЛБААГ, ДАГЗ, Ш**, ФААК, гэж доромжлох бол арай дэндэнээ. Алдааг нь хэлж өгөх, доромжлох хоёр тэс өөр зүйл шүү. Зөрчлийн хууль! Хүний 2 сая гэхээр Хану хэдийн өрөнд орчихвоо. Урт хэл хүзүү орооно гэж. Энэ охидуудыг өмөөрөх аав, ах нар гэж байгаа л байлгүй дээ" гэжээ. 


 


www.Seen.mn

1463
  • Леонарда “Рианна надад таалагддаг” гэв Үзсэн   1593 2015-03-10
  • ОРТ сувгаар гарсан улсын хэмжээний арьс өнгөний үзэл: “Цагаан арьстнуудын төлөөлөгчид жартгар нүдтэнүүдтэй нэг ширээнд суух хэрэггүй” Үзсэн   2284 2014-12-26
  • Ука дахиад бут авлаа - DURING THE SUNSET Үзсэн   1217 2016-07-28
  • Dancing Queen Монгол хэлээр Үзсэн   4106 2014-07-15
  • Би Оюу толгойн гэрээг ийм гэрээ болчлоо гэж ойлгоод байна зөв үү? Үзсэн   1340 2015-10-14
  • Ухаант хүүгийн үлгэр HD Үзсэн   3549 2014-07-15
  • Кетти Периг өөртөө дурлуулж хормын дотор "Од" болсон "Аmerican idol 2018" шоуны халуухан оролцогч Үзсэн   898 2018-03-14
  • YOUTUBE хуудасны тухай СОНИРХОЛТОЙ баримтууд Үзсэн   1198 2017-07-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.