|

Өөрөөсөө 40 дахин хүнд жинтэй зүйлийг байрнаас нь хөдөлгөх чадалтай дрон

АНУ-ын хамгийн шилдэг их сургууль болох Стэнфордын их сургуулийн инженерүүд, эрдэмтэд хамтран шинэ төрлийн бяцхан нисдэг дрон бүтээсэн байна. "Флай Кро Таг” нэртэй алгын чинээхэн хэмжээтэй энэ дрон өөрөөсөө даруй 40 дахин жинтэй зүйлийг байрнаас нь хөдөлгөх чадалтай хэмээн танилцуулсан юм.

Стэнфордын их сургуулийн зохион бүтээгчид соно гэх махчин шавжийн үйл хөдлөл бүрийг ажиглан судалсны эцэст энэхүү дроноо бүтээсэн. Учир нь соно гэдэг нисдэг шавж урт нарийхан биетэй, сэрчигнэсэн өвөрмөц чимээтэй нисдэг, хурдан түргэн хөдөлгөөнтэй, хоёр хос том тунгалаг далавчтай, усны ойр байдаг, нисэж явахдаа өөрөө том хэмжээтэй ялаа шумуул барьж иддэг. Яг энэ өвөрмөц давуу талыг нь энэхүү дронд шингээхийг зорьсон. Жишээ нь, түлхүүрээ мартаад хаагдсан хаалгаа онгойлгохдоо ашиглаж болно гэх мэт. Дроны нисгэгч мотор нь тийм хангалттай хэмжээний хүчин чадалгүй. Харин өөрт нь суурилуулсан моторт төхөөрөмж нь хэмжээндээ байхааргүй хүчтэй. Өөр үгээр хэлбэр ямар нэгэн барьцтай газраас бэхлэгдэн аливаа зүйлийг троссон утасны тусламжтайгаар татах, чангаах үйлдлийг хийхдээ сайн гэсэн үг. Троссон утас эргүүлэгч моторт төхөөрөмж нь өөртөө 32 ширхэг бичил дэгээтэй.

Ингэснээр өөрөөсөө илүү хүнд жинтэй зүйлийг татахдаа бага хүчийг зарцуулдаг байна. Хүний орох боломжгүй зай талбайтай объектод нэвтрэн ямар нэгэн зүйлийг хөдөлгөх татах, чангаах, өргөх зэрэг үйлдлийг хийж гүйцэтгэнэ. Жишээ нь, лонхтой ус, жижиг хайрцаг гэх мэт зүйлс. Хөгжүүлэгчид нь энэ дроноо олон төрлийн зүйл хийж сургахаар ажиллаж байгаа. Цаашид бүхий л салбарт олон зориулалтаар ашиглах боломжтой гэж харж байгаа юм.

823
  • Хойд солонгос эмэгтэй монгол дуу дуулж байна Үзсэн   1676 2014-11-25
  • Физикийн хуулийг зөрчсөн тамирчин Үзсэн   2345 2015-09-08
  • ТАНАЙД ХОНОЁ - Moon DANCE бүжгийн хамтлаг Үзсэн   1554 2018-11-05
  • Монгол бөхийн талаар Гитлер ингэж хэлж байна Үзсэн   1896 2014-12-18
  • NB & SALLY - Төтө буюу Түвшинтөр Үзсэн   1547 2014-11-10
  • Odd nation хамтлаг - Үсэрдэг хүүхдүүд | 1-р шат | Дугаар 8 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1384 2016-10-24
  • С.Ононбат дасгалжуулагчийн баг алдарт Queen-ий дууг Монголын тайзан дээр амилуулав Үзсэн   1397 2018-03-26
  • Ээ дээ, Энэ Япончууд уу? Үзсэн   1599 2015-07-24
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.