|

Хятадын Синьхуа агентлаг хиймэл оюун ухаант нэвтрүүлэгчтэй болов

Тус хиймэл оюун ухаан (ХОУ) нь Синьхуа агентлагийн нэвтрүүлэгчдийн нүүрний хувирал, уруулын хөдөлгөөн зэрэг дээр үндэслэн дэлгэц дээр гарч буй дижитал нэвтрүүлэгчийг "амилуулдаг” байна. Ийнхүү амралтгүй ажиллах чадалтай хиймэл оюун ухаант нэвтрүүлэгчтэй болсноор нэвтрүүлгийн зардал багасах, цаашилбал аливаа шуурхай мэдээг цаг хугацаанаас үл хамааран хүргэх зэрэг давуу тал бий болжээ.

Одоогоор Синьхуа агентлагт англи болон хятадаар ярьдаг хоёр төрлийн ХОУ байгаа аж. Тэд өөрсдийн ХОУ бүхий нэвтрүүлэгчдийг жирийн нэвтрүүлэгчид шиг ярьж чаддаг гэж мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч бодит байдал дээр тус ХОУ-уудын яриа роботоос гарч буй гэдэг нь илт мэдэгдэхээр байгааг та дараах бичлэгээс анзаарч болно.


Харин энэ тухайд салбарын мэргэжилтнүүд "Энэхүү хиймэл нэвтрүүлэгч нэг талаар хөшингдүү байгаа учир удаан үзвэл уйдахаар байна”, "Алдаа дутагдал байгаа ч ирээдүйд улам сайжрах болно” зэргээр сэтгэгдлээ илэрхийлжээ.  

Эх сурвалж: bbc.com


876
  • Youtube marketing Үзсэн   1639 2014-08-25
  • ШӨХТГ-аас болж шатахуун тасрах уу? Үзсэн   620 2021-08-02
  • Just for Laughs Gags Funny Pranks Үзсэн   2099 2014-07-23
  • Цензургүй Сурвалжлага - Ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэлийн амь үрэгдсэн нууцын мөрөөр 2-р анги Үзсэн   1536 2016-01-08
  • Бүсгүйчүүд - Ипотекийн Ж.Энхбаяр оролцов Үзсэн   2238 2014-07-17
  • "Далай ламыг хэрхэн тодруулдаг вэ?" баримтат кино Үзсэн   989 2020-11-03
  • Шоргоолжны үүр дотроосоо хэрхэн харагддаг бол? Үзсэн   2744 2014-10-06
  • Зэвүүн яриа - Бүжигчин итгэгч Төөгөө оролцлоо Үзсэн   1355 2017-03-16
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.