|

“Араатны хаан арслан”-гийн шинэ төрх

Дэлхийн улс, үндэстнүүдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн хамгийн алдартай анимэшн кинонуудын нэг "Араатны хаан арслан”-г сэргээн хийх ажилд Walt Disney компани ханцуй шамлан орж өдгөө эхний үр дүндээ хүрчээ. Тус киноны ремэйкийг орчин үеийн хамгийн дэмшилтэт технологоор бүтээж Маугли хүүгийн шинэчилсэн загвар "Jungle book”-ээс зарим талаараа илүү болсныг мэдээлэлд ойр Холливудийн кино шүүмжлэгчид тэмдэглэж байна.


2019 оны зун нээлтээ хийх тус бүтээлийн найруулагчаар ажиллаж буй Жон Фавро үлгэрийн үндсэн санаанаас гажаагүй бөгөөд хаан Муфасын залгамжлагч Симба төрж байгаагаар үйл явдлыг эхлүүлжээ. Найруулагч Фавро үүнээс өмнө "Jungle book”-ийг гайхалтай найруулж Жон Оливер, Чиветель Эжиофор, Сет Роген нарын нэртэй жүжигчдээр дуу оруулснаар тус кино өндөр амжилт гаргасан. "Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны анхны хувилбар 1994 онд гарч, Алтан бөмбөрцөг шагналын гурав төрөлд түрүүлж, Оскарын хоёр номинацийг хүртсэн билээ.

Өнөөдөр сонин
1011
  • “Хү” хамтлагийн “This is Mongol” дууг шилдгээр онцолжээ Үзсэн   842 2022-05-26
  • Монгол Rihanna-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1111 2016-06-15
  • Шүршүүрт орж байна гэтэл... Хаха Үзсэн   775 2019-04-11
  • Арго багшийн эрх баригчдад зориулсан шинэ дуу Үзсэн   1315 2016-04-21
  • Чингис хаан нисэх онгоцны буудал Эболагийн шалгалтад "бүдрэв" Үзсэн   1394 2014-10-31
  • Digital хамтлаг "Галзуу ганц" Үзсэн   1306 2016-04-13
  • Анхны болзоо/Blind date short mongolian movie Үзсэн   2676 2014-07-17
  • Инээд халддагаа гэж хаха Үзсэн   1269 2015-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.