|

"Никитон" Улаанбаатарын тухай "УТАА... ТҮГЖРЭЭ" дууныхаа клипийг гаргалаа

 

"Никитон" хамтлаг 100 жилийн дараах Улаанбаатарыг дүрсэлсэн "УТАА... ТҮГЖРЭЭ" дууныхаа клипийг цацжээ.

Богино хэмжээний кино мэт болсон тус клипэнд Улаанбаатар хотын утаа аюулын түвшинд хүрснээс хойш 100 жил өнгөрсөн бөгөөд амьсгалах агааргүй болсон хотын иргэд цэвэр агаар худалдаж авдаг болсныг харуулах аж. Анимейшн хэлбэрээр хийсэн энэхүү клипэнд "Никитон" хамтлагийн гишүүдийг мөн дүрслэн харуулжээ. 

"УТАА...ТҮГЖРЭЭ" дууны үг, аяыг МУГЖ, дуучин, Б.Батчулуун бичсэн бол продюсерээр Б.Тулга, клипний 3D  артистаар Г.Гандөш, А.Эрдэнэбилэг, М.Улаанхүү нар ажилласан байна.

Тэд дууныхаа талаар "Хүнд эрүүл мэнд хамгаас үнэтэй! Хүний амьдралын алтан цагийг алж буй энэ түгжрэл! Хүний амь насанд заналхийлж буй энэ утаанд цэг тавих цаг нь болсон! Азийн цагаан дагина УЛААНБААТАРаа аваръя бүгдээрээ..." хэмээн бичсэн байна.


1083
  • Путин, Хятадын тэргүүн хатагтай хоёрын бичлэг интернэтийг шуугиулж байна Үзсэн   3644 2014-11-11
  • Та төмсөө ингэж арилгаж байгаарай. Цаг хэмнэнэ Үзсэн   917 2016-10-17
  • OYU - HEVEEREE Үзсэн   732 2021-07-30
  • Энэ бол Монголын эмгэнэл (сэрэмжлүүлэг) Үзсэн   1958 2014-11-09
  • Гуравхан орцтой мөртлөө интернетийг гацааж байгаа бяслагтай бялуу Үзсэн   1397 2015-07-29
  • ҮҮНИЙГ ХЭРХЭН ХИЙДЭГ ВЭ? - Тарвасыг хэрхэн ДӨРВӨЛЖИН хэлбэртэй ургуулах тухай Үзсэн   1914 2014-08-16
  • Чоно хамтлаг шинэ уран бүтээлээр эргэн иржээ Үзсэн   1667 2017-07-28
  • 50 саяын уналт - Мөнгөнбат, Цэрэнчимэд нар 1 сая төгрөг хожив Үзсэн   1687 2015-12-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.