|

Солонгос кино үзэх дургүй хүмүүст ч таалагдах шилдэг 7 цуврал

Солонгосын нийтийн соёлын давлагаа дэлхийн өнцөг буланд хүрч өдгөө хэдэн зуун сая хүн солонгос олон ангит кинонуудыг шимтэн үздэг болсон. Тэдгээрээс чухал сэдвийг хөндсөн, их зүйл ухааруулах чанартай бүтээлүүд олон, эсвэл зүгээр л Үнсгэлжингийн хайрын түүхийг давтсан нь ч бас олон. Ингээд солонгос кинотой төдийлэн танил биш уншигчдадаа зориулан алжаалаа тайлангаа үзэхэд тохиромжтой энгийн хэрнээ сонирхолтой цувралуудын жагсаалтыг хүргэж байна.

1 "Хүндийн өргөлтийн дагина Ким Буг Жу" (Weightlifting Fairy Kim Bok-joo)

20 настай бүсгүй Ким Буг Жу хүүхэд байхаасаа л аавынхаа замналыг дагаж хүндийг өргөлтөөр хичээллэнэ гэдгээ мэддэг байв. Тэрээр 10-хан настай байхдаа анхны штангаа өргөж байсан бөгөөд гэр бүл, ойр дотныхон нь бүгд л түүнийг энэхүү спортын төлөө төрсөн хэмээн итгэдэг байлаа.

Холбоотой Зураг

Хүнд хүчир дасгал сургуулилтад ихэнх чөлөөт цагаа зарцуулдаг тэрээр жин нэмснээс болж дасгалжуулагчдаа зэмлүүлж илүү их бэлтгэл хийх хэрэгтэй болсон ч эмэгтэйлэг, зөөлөн шинж чанараа хадгалж үлдэж чаджээ. Яг энэ үеэр бүсгүй нэгэн мэргэжлийн усанд сэлэлтийн тамирчинтай танилцдаг бөгөөд залуус нэг нэгнээсээ ижил төстэй олон шинж чанаруудыг олж харснаар киноны гол үйл явдал эхэлдэг. Энэхүү цуврал нь гэнэн цагаахан дурлал, нэгнээ дэмжих дэмжлэг, басхүү өөртөө итгэх итгэл, зогсолтгүй хичээл зүтгэлийн талаар өгүүлдэг ба эхний ангиасаа л үзэгчдийг эерэг энергиэр цэнэглэж цэнхэр дэлгэцнийх нь өмнө олон цагаар суулгаж чаддаг онц сонирхолтой олон ангит цуврал билээ. 
 
2 "Пиноккио" (Pinocchio)

пиноккио дорама зурган илэрцүүд

 

Инха бол Пиноккио хэмээх хачирхалтай синдромоор өвчилсөн нэгэн. Түүнд хэн нэгэн худлаа хэлэх л юм бол хоолой нь боогдож амьсгалахад бэрх болж эхэлдэг.  Тийм ч учраас бүсгүй мэдээний сурвалжлагч мэргэжлийг сонгон ажилладаг бөгөөд тэрээр сэтгүүлчид зөвхөн үнэнийг мэдээлэх ёстой гэсэн байр суурийг баримталдаг байв. Гэтэл яг үнэндээ түүний эргэн тойрныхон түүнээс тэс өөр хандлагатай байсан ба хэрэгтэй үед худал хэлэх нь хэвийн зүйл гэж үзэцгээж байлаа. Бүсгүй санаандгүй байдлаар золгүй тохиолдлоор гэр бүлээ алдсан нэгэн хүнтэй хувь заяагаа холбодог ба тэд хамтдаа болж өнгөрсөн хэргийн шударга үнэнийг олохоор гар нийлэн ажиллацгааснаар киноны үйл явдал өрнөдөг.

 

 

 

3 "Зүгээр дээ, Энэ бол хайр” (It's Okay, That's Love)

Энэхүү драма нь сэтгэцийн зарим эмгэгүүдийн талаарх нууцлагдмал асуудлуудыг олон нийтийн өмнө ил гаргаж ирснээрээ үзэгчдийн дунд нэлээдгүй шуугиан тариад амжсан. Алдар хүнд нь ид мандаж яваа залуу зохиолч Жэёль болон сэтгэцийн эмч Хэсү нарын амьдралыг адал явдалтайгаар өгүүлдэг энэхүү цуврал нь азийн дэлгэцийн урлагийн ертөнцөд цоо шинэ нээлтийг хийн гарч ирсэн юм.

Холбоотой Зураг

 

Хэсү бол хэнийг ч, тэр байтугай найз залуугаа ч өөртөө ойртуулахыг хүсдэггүй зожигдуу, хөндий нэгэн. Харин Жэёль бол сүүлийн номоо гаргаснаас нь хойш зогсолтонд ороод байгаа уран бүтээлийн карьераа эргэн сэргээхийн тулд  удаан хугацааны туршид онгодоо эрж яваа, мөн хэцүүхэн өнгөрсөн хүүхэд наснаас нь үлдсэн сэтгэлийн зовлон, айдас түгшүүрээ даван туулахын тулд бүхий л арга боломжийг хайж яваа амьдралд төөрсөн нэгэн юм.  

4 Романтик эмч Ким Са Бү

Энэхүү цувралын гол дүрийн баатар ухаантай боловч хайнга байдал, шулуун шударга зангаараа доктор Хаусыг бага зэрэг санагдуулдаг. Гэхдээ өөрийн Америк загварыг бодвол тэрээр гэр бүлтэй болох хүслэн, өөртөө итгэлгүй байдал гэх мэт хувийн шинж чанартай асуудлууд дээрээ хэт анхаарлаа хандуулдгаас болж авьяас чадвараа бүрэн нээж чаддаггүй. Хэсэг хугацааны хамтын ажиллагааны үр дүнд Ким багш тэр хоёр эмчийн мэргэжлийн гол зорилго, энэхүү ажлын үнэ цэнийг хамтдаа ухамсарлан өөрсдийн амьдралыг зөв тийш чиглүүлэхийг хичээж эхэлцгээдгээр сонирхолт цувралын гол үйл явдал эхэлнэ.

Романтик эмч Ким Са Бү зурган илэрцүүд

5 Oh my venus

Солонгосын кино зохиолчид "bodypositive" гэдэг ойлголтыг арай өөр өнцгөөс хараад байх шиг. Тэд нэг талаас хүн ямар ч бие галбиртай байсан аз жаргалтай байж болдог гэдгийг харуулахыг хичээсэн боловч нөгөө талаас хэрэв илүүдэл жинтэй бол заавал дасгал хийх ёстой, өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гэсэн ойлголт өгөхийг ч бас хүссэн мэт.

Oh my venus зурган илэрцүүд

 

Нэгэн цаг үе үзэсгэлэнтэй төрх, гоо сайхан байдлаараа гайхуулж байсан Жүын олон нийтийн дунд байдаг гадаад үзэмжийн стандартад нэгэнт нийцэхээ больдог ба түүнээсээ болж үргэлж гуниглаж, найз нөхөдгүй болж, бүр бусдын амжилтанд атаархдаг болсноо ч анзаардаг. Энэхүү кино нь хайр сэтгэлээр холбогдсон хүмүүс хэрхэн хамтдаа хичээж илүү хүчтэй, илүү итгэлтэй мөн аз жаргалтай амьдралыг бүтээж чаддаг талаар өгүүлдэг онцгой үйл явдалт цуврал юм.

6 Хатагтай Антуан

Амжилттай сэтгэл судлаач, Стэнфордын их сургуулийн од , залуу профессорын хувьд жинхэнэ хайр гэсэн ойлголт байдаггүй. Тэрээр хүний тархинд хайр үүсгэгч химийн урвал явуулахад нөлөөлдөг хэдхэн л хүчин зүйл байдаг хэмээн үздэг байв. Гэвч түүний хөрш үзмэрч хатагтай энэхүү үзэл бодолтой огтхон ч санал нийлдэггүй байсан бөгөөд бүсгүй цэвэр ариун жинхэнэ хайр байдагт чин сэтгэлээсээ итгэдэг байлаа. Өөрийн зөв гэдгийг батлахын тулд залуу профессор гурван эрэгтэй дээр нэгэн сонирхолтой туршилт явуулахаар шийддэг ба тэрээр өөрийн туршилтын гол дүр өөрөө болж хувирах хүртэл бүх зүйл амжилттай өрнөж байв...

7 Өөдрөг бай

Хэрвээ үргэлжилсэн урт кино таны сонирхолыг татдаггүй бол энэхүү хөнгөн хэлбэрийн цуврал яг танд зориулагджээ. Нэг анги нь ойролцоогоор 15 орчим минут үргэлжилдэг тухайн цувралын гол дүрд найруулагч болохыг хүсдэг нэгэн оюутны тухай өгүүлдэг бөгөөд тэрээр дипломын ажлаа гүйцэтгэхэд хэрэг болох зарим техник төхөөрөмжийг гаргаж өгөх хүсэлт сургуулийн захиргаандаа гаргасан боловч татгалзсан хариу авч мөрөөдлийнхөө төлөө өөрөө хөдлөх хэрэгтэй болдог. Үүний тулд залуу барилга дээр цагийн ажил хийж эхэлдэг ба энэ нь түүнийг улсын хамгийн шилдэг найруулагчдын нэг болох замналд нь гол түлхэц болж өгчээ. 



942
  • Цензургүй Яриа - Н.Нацагням Төрийн соёрхолт инженер..... Үзсэн   1013 2017-04-04
  • Нүүр будалтын гайхамшиг гэрэл сүүдэр тавьж минутын дотор шөвгөр нүүртэй болцгооё Үзсэн   1180 2015-06-15
  • Дэлхийн хамгийн анхны 360 градус эргэдэг киног хойд Солонгост бүтээжээ Үзсэн   2175 2015-07-21
  • Kpис Полын гайхалтай нэгэн түүх Үзсэн   1074 2015-11-03
  • Тоглодог, иддэг бялууг Батбайгаль танд барьж байна Үзсэн   1182 2014-10-25
  • Түвдийн залуужуулах 5 дасгал Үзсэн   6249 2015-06-23
  • Mede - Миний тэнгэрт чи Үзсэн   892 2016-09-19
  • Хөлбөмбөгийн талбайд гарсан хөгжилтэй агшинууд Үзсэн   1263 2015-08-10
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.