|

Алдаанаасаа сургамж авч, аварга цол хүртсэн Э.Оюунболд

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат, Улсын Аварга Энхтөгсийн Оюунболдын тухай 
 
1. Тэрээр багадаа уяач, бөх хоёрын аль нэг нь л болно гэж боддог хүүхэд байжээ 
2. Түүний өвөө Александр нь алдарт Гоё халиун морины эзэн юм
3. Э.Оюунболд нь 19 насандаа аймгийн арслан, 20-н насандаа Улсын харцага, 22 насандаа Улсын арслан цол хүртсэн ховорхон хувь заяатай бөх
4. Сумынхаа 90-н жилийн ойгоор аавтайгаа хамт шөвгийн дөрөвт үлдэж байсан сайхан дурсамж ч түүнд бий
5.  Тэрээр хүчний бэлтгэл хийх үедээ 200-250 кг шахдаг
6.  Улсын наадамд 22 хон настайдаа түрүүлж, өндөр цолонд хүрээд өөрийгөө хянаж чадахгүй, сагаж явсан алдаагаа тэрээр хүлээн зөвшөөрдөг.
7. Дархан Аварга Б.Бат-Эрдэнэ ч энэ тухай "Түрүүлчихээд Э.Оюунболд хэсэг дээгүүр явсан, надад ч олдохоо больсон" хэмээсэн юм.
7.  Гэвч тэрээр алдаагаа ухаарч, амжилтын төлөө дахин хичээж эхэлсэн юм.
8.2018 оны улсын наадамд тавын даваанд уначихаад "За одоо болохоо байж байгаа юм байна" гэж тэрээр боджээ.
9. Алдаанаасаа сургамж авсан Э.Оюунболд маш чанга хатуу шаардлага өөртөө тавин,  шаргуу бэлтгэл хийж эхэлсэн аж.
10. Тэрээр энэ жилийн наадмын бэлтгэлийг маш хатуу дэглэмтэйгээр Дагестанд 2 сар орчим хийжээ.
11. Улмаар Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд 26 настайдаа ес даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн билээ.
12. Тэрээр  энэ жил өөрт нь бэлэглэсэн автомашиныг зарж, Хэнтий аймгийн сумдад түргэний машин бэлэглэхээр болжээ.
1061
  • "МС collection" хамтлагийн гишүүн MB нууцлаг амьдарлаас сэдэвлэн кино хийнэ Үзсэн   1569 2015-06-12
  • Роналдогийн сээтэгнэн байж ядсан бичлэг Үзсэн   1870 2014-12-22
  • Киноны хөгжилтэй алдаа /бичлэг/ Үзсэн   940 2017-05-20
  • Хүний хүнээр оролдохоор хүйснийхээ нүхээр оролд Үзсэн   731 2018-11-26
  • Арабад яагаад энхтайван тогтдоггүй бэ? Үзсэн   1245 2020-08-11
  • Дуучин Владимир Путин Үзсэн   1211 2014-10-04
  • Харийнхан байдаг гэдгийг нотлох 15 түүхэн баримт Үзсэн   819 2020-08-18
  • УИХ-ын гишүүн Г.Уянга: Нүүрээ угаагаад нөгөө хувцасаа өмсөөд ороод ирж байна Үзсэн   1962 2014-11-21
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.