|

Видео: Зэвсгийн агуулахад дэлбэрэлт болжээ

Наймдугаар сарын тавны өдөр Оросын Красноярск мужийн Ачинск дахь зэвсгийн агуулахад дэлбэрэлт болж улмаар гал гарчээ.

Оросын Первый канал сувгийн мэдээлснээр артиллерийн дарьт цэнэг хадгалдаг агуулахад гал гарсан бөгөөд нэг сум дэлбэрсний улмаас ийнхүү дэлбэрэлт үүсчээ. Улмаар  125 болон 152 мм-ийн 40 мянга орчим артиллерийн сум хадгалдаг хоёр талбайд гал гарсан байна. Дэлбэрэлтийн дараа цэргийн ангийн бүх бие бүрэлдэхүүн бөмбөгдөлтөөс хоргодох байранд орсон бөгөөд одоогоор тус нутаг дэвсгэрээс цэргийн албан хаагчдыг нүүлгэн шилжүүлэх нь аюултай байгаа гэнэ.

Гурван цэргийн албан хаагч бэртэл аван эмнэлэгт хүргэгдсэн болд орон нутгийн найман оршин суугч сумны хэлтэрхийд оногдон шархдаж, эмнэлэгт ханджээ. 


Цэргийн албан хаагчдын дундаас нэг хүн ор сураггүй болсон, түүнчлэн хоёр танк, нэг КамАЗ дэлбэрсэн гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан ч одоогоор үүнийг албан ёсоор батлаагүй байна. 


Дэлбэрэлтээс үүдсэн хэлтэрхий 15 километрт цацагдаж, улмаар энэ хэсгийн төмөр замын галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаанд хаасан байна.


Мөн аюултай нөхцөл байдал үүссэн тул ойролцоох суурингууд болон Ачинск дүүргээс 12 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

 
Shuud.mn
765
  • (solongos helnii anhan shat hicheel) Korean Language for Mongolian 1 Үзсэн   4355 2014-07-17
  • МУГЖ Ж. Алтанцэцэгийн “Чинийхээ хайранд жаргая” дууны клип цацагдаж эхэллээ Үзсэн   858 2018-10-19
  • Амбий ба Захиалгат Инээд Виз Үзсэн   2358 2014-07-15
  • Хятадууд “Форд”-ыг хамгийн үнэтэй жийп болгожээ Үзсэн   1130 2018-03-26
  • ust For Laughs Gags Ultra Best Off Video Үзсэн   4147 2014-07-19
  • Wolarsen show №3 Engiin&Ereeper Ganaa Үзсэн   1186 2019-08-16
  • Махлаг бүсгүйчүүдийг магтан үглэсэн рэппэр Khari Үзсэн   1099 2016-01-07
  • "Сайн уу? Сайнаа" ток шоу С.Сарантуяа Монгол Улсын Ардын Жүжигчин Үзсэн   5702 2014-07-18
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.