|

Сэрэмжлүүлэг: Автомашинаараа ухрахдаа бага насны хүүхэд дайрч, хүнд гэмтээжээ

Өнгөрсөн амралтын өдрөөр буюу 2019 оны 10 дугаар сарын 12-нд гэрийнхээ гадаа тоглож байсан найман настай охин ухарч байсан автомашинд мөргүүлэн хүнд гэмтжээ. Одоогоор охин ГССҮТ-н сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. 


Уг хэрэг Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа аж. Нийслэл хотын хэмжээнд тээврийн хэрэгсэл ухрах хөдөлгөөн хийж байхдаа бага насны хүүхдийг анзааралгүй мөргөж амь насыг нь хохироосон хэрэг 9 гарсан бөгөөд ослууд гэрийнхээ гадна болон орон сууцны хороолол дунд хөдөлгөөн хийж байхдаа мөргөсөн байдаг.

Нийт жолооч нар байрны гаднаас тээврийн хэрэгслээ хөдөлгөж явахдаа зам болон орчныхоо нөхцөл байдлыг сайтар шалгах хэрэгтэй гэдгийг  Тээврийн цагдаагийн албанаас жолооч нартаа анхааруулж байна.

1050
  • John Legend - Preach Үзсэн   1425 2019-02-21
  • Хэлгүй репер Үзсэн   2107 2014-08-27
  • Ариунбаатарын тус уралдааны шалгаруулалтанд дуулж буй сонирхогч зураглаачийн нэгэн бичлэг Үзсэн   1821 2014-10-27
  • Амрагтаа хөөгдөн гудамжинд нүцгэн гарсан эрийг хөлдөж үхэх шахаж байхад.../бичлэг/ Үзсэн   1974 2016-11-29
  • Утгын чимэг Богино өгүүллэгийн наадам Үзсэн   1946 2015-01-05
  • Морьтой ч болоосой МУСК Үзсэн   2683 2014-07-18
  • МУГЖ Т.Ариунаа жүжигчин Т.Бархүү нарын төгс хоршил "Чамдаа уусна" дууны видео клип цацагдлаа Үзсэн   1291 2018-10-22
  • Б.Навчаа гэдэс иддэгээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйлаа Үзсэн   1493 2015-04-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.