|

“Төмөр хүн” Дулиттл эмчийн дүрээр эргэн ирнэ

 

Марвелийн супер баатрын цувралд "Төмөр хүн”-ий дүрээр дэлхий дахинаа алдаршсан Роберт Дауни "Юниверсаль” студийн бүтээл "Дулиттл” киноны гол дүр Дулиттл эмчийн дүрээр эргэн ирлээ. Кино багийнхан түүнийг 2017 оны гуравдугаар сарын 20-нд ямар нэгэн дүрийн сонгон шалгаруулалт хийлгүйгээр шууд сонгосон юм.

Английн алдарт зохиолч Хью Лофтингийн "Дулиттл эмч” зохиолоос сэдэвлэсэн уг киног Стивен Ганн найруулж буй бөгөөд 2018 оны тавдугаар сард зураг авалт нь эхэлжээ. Hollywood Reporter сэтгүүлд өгсөн мэдээллээс харвал 1.5 сая ам.доллароор Роберт Дауни гол дүрийг бүтээж байгаа аж. Уг кино 2020 оны нэгдүгээр сарын 17-нд албан ёсоор нээлтээ хийх товтой байна. Нэрт жүжигчнээс гадна тус кинонд Антонио Бандерас, Эмма Томпсон, Рами Малек, Селена Гомез, Марион Котиллард нарын алдартнууд хамтран тоглож буй ажээ.


820
  • “Хү” хамтлагийн “This is Mongol” дууг шилдгээр онцолжээ Үзсэн   842 2022-05-26
  • Монгол Rihanna-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1111 2016-06-15
  • Шүршүүрт орж байна гэтэл... Хаха Үзсэн   775 2019-04-11
  • Арго багшийн эрх баригчдад зориулсан шинэ дуу Үзсэн   1315 2016-04-21
  • Чингис хаан нисэх онгоцны буудал Эболагийн шалгалтад "бүдрэв" Үзсэн   1394 2014-10-31
  • Digital хамтлаг "Галзуу ганц" Үзсэн   1306 2016-04-13
  • Анхны болзоо/Blind date short mongolian movie Үзсэн   2676 2014-07-17
  • Инээд халддагаа гэж хаха Үзсэн   1269 2015-07-29
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.