|

Мартин Скорсезе: Марвелын кинонууд бол кино биш

 

Оскарын шагналт  нэрт найруулагч Мартин Скорсезе Марвел зурагт номоос сэдэвлэсэн кинонуудыг "кино биш” гэж шүүмжилжээ. Түүний үзэж байгаагаар ердөө л ашиг олох гэсэн арга ядсан дүрсний эвлүүлэг аж.

"Би Марвелын нэг ч кино үзэж байгаагүй. Үзэх гэж хичээсэн. Гэхдээ ердөө болж өгөөгүй. Юу гээч, энэ бол кино биш. Хүнсний бүтээгдэхүүнтэй зүйрлэвэл хөлдөөсөн мах ч юм уу, бэлэн хоол юм уу даа. Кино гэдэг бол хүн хоорондын харилцаа, сэтгэл хөдлөл илэрхийлсэн биеийн хэлэмжүүд, үгээр хэлж болохгүй сэтгэлийн хөдлөлүүд, жүжигчний нарийн мэдэрсэн тоглолт байдаг юм. Ний нуугүй хэлэхэд орчин үеийн кино урлагийг Марвелын кинонууд сүйдэлж байна” гэж найруулагч Мартин Скорсезе ярьжээ.

Марвелын комикоос сэдэвлэсэн дараагийн кино "Блек Видоу” 2020 оны тавдугаар сарын 01-нд, "Тас: Өвлийн цэрэг” 2020 оны намар, "Этерналс”-ын цуврал 2020 оны арваннэгдүгээр сарын 06-нд нээлтээ хийх юм. Марвел студийн бүтээл, Уолт Дисней компанийн эзэмшдэг Марвелын цуврал кинонууд одоогийн байдлаар 4.4-4.5 тэрбум ам.долларын ашиг олоод байна.

 

 
Zindaa.mn

 


668
  • Сүнсний баяраар онцгой нүүр будалттай байхыг хүсвэл үүнийг үзээрэй (video) Үзсэн   956 2016-10-29
  • Galaxy Nail Үзсэн   1797 2014-07-28
  • "Дүнжингарав 2018" уралдааны бичлэгийг задаллаа Үзсэн   1664 2018-03-26
  • Монголын танкчид 36 багаас 34 байрт орлоо (БИЧЛЭГ) Үзсэн   4988 2014-08-14
  • Бичлэг: Өсвөрийн сагсчид ОХУ-ын тамирчдыг 16:118-аар хожиж шуугиан тарьлаа Үзсэн   1509 2016-12-28
  • Эргэн дурсахад АЛТ АЛТ АЛТ Үзсэн   1366 2014-08-25
  • Ингэж дуулна гэж бодсонгүй Үзсэн   992 2016-01-29
  • Despacito - Love story Үзсэн   1343 2017-08-10
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.