|

Форекс дээр үнэт цаасны арилжаа хийх

Валют, үнэт металлаас гадна зах зээл дээр үнэт цаасеы худалдаа ихээр арилжаалагддаг. Төрийн түвшинд энэ нь 

ихэвчлэн облинацтайхолбоотой байдаг бол хувийн хөрөнгө оруулагчдын хувьд олон улсын томоохон компаниудын хувьцааны арилжаатай холбоотой байдаг.

Форексын арилжаа эрхлэгчид үнэт цаасны худалдааг CFD-ийн тцсламжтайгаар хийдэг. CFD-ээрхийсэн арилжаанууднь төөрөгдөлд өртөмтгий байдаг бөгөөд тэдний зорилго нь үнэт цаасны өмчлөлийг шууд шилжүүлэхгүйгээр худалдан авах үнэ ба хувьцааны борлуулалтын үнийн зөрүүгээс ашиг олох явдал юм. Ийм гүйлгээний үнэт цаас нь CFD-ийн үндсэн хөрөнгөд тооцогддог бөгөөд үүнийг "гэрээний үндэс" гэж нэрлэдэг.

 

Яаж худалдаа хийх вэ

Форекс дээр хувьцааны арилжаанаас ашиг олохын тулд та сонгосон компанийн хувьцааны үнэ цэнэд нөлөөлж буй хүчин зүйлийн талаарх мэдээг анхааралтай хянах хэрэгтэй. Том компаниудын хувьд ийм мэдээллийг маш ихээр нийтэлдэг бөгөөд тэдгээрийг хэд хэдэн төрөлд хувааж болно:

удирдлагын бүтцийн өөрчлөлт, хэвлэлийн мэдээ, шинэ барааны мэдээлэл, хэтийн төлөв гэх мэт. Эдгээр бүх хүчин зүйлүүд нь хувьцааны богино болон дунд хугацааны үнэд нөлөөлж, өсөх эсвэл буурах хандлагыг тогтоож өгдөг.

Жишээ нь: Америкийн автомашины Тесла Моторс (TSLA) компанийн захирал нь машины шинэ загвар болох Model D-г танилцуулах хүсэлтэй байгаагаа зарлалаа. Компаний төлөвлөгөөнд энэхүү явдал тусгагдаагүй байсан бөгөөд шинэ загварын тухай зах зээл дээр хэн ч мэдээгүй байсан. Борлуулалтанд бэлэн байгаа энэхүү цоо шинэ загварын тухай гэнэтийн мэдэгдэл нь Форекс дээрх компаний хувьцааны арилжаагаа сэргээж, хоёр өдрийн дотор TSLA-ийн үнэт цаасны үнийг 5% -иар нэмэгдүүлэв.

 

 

 

 

 

компанийн улирлын санхүүгийн тайлан: ашиг, орлого, урьдчилсан болон бусад санхүүгийн үзүүлэлтүүдийн мэдээлэл. Ийм мэдээллүүд нь хувьцааныүнэ цэнэд нөлөөлдөг бөгөөд энэ нь түүнийг худалдан авснаар ирээдүйд хэр хэмжээний ашиг олж болохыг шууд харуулдаг,учир нь үүнийг гадны мэргэжилтнүүдбус, харин компани өөрөө шууд зарладагт оршино.

 

Жишээнь: 2014 оны 11-р сарын 26-ны өдөр Америкийн автомашиныDeere & Company (DE) компанийн улирлын тайлан гарсны дараа тус компанийн хувьцааны ханш буурсан юм.Учир нь тус тайланд компанийн ашиг нь буурч байгааг үзүүлсэн байсан. Үүнтэй холбоотой хувьцааны үнэ буурсан нь зах зээлийн хариу үйлдэл боловч тус компанийн үйл ажиллагааных нь тогтвортой байдал, нэг хувьцаанд ногдох ашгийн хэмжээг нэмэгдүүлснээр уг компани нь хувьцааны уналтаа аварч чадсан юм.

 

 

-Зээлийн үнэлгээний рейтингийн өөрчлөлтS&P, Moody’s, Fitch гэх мэт зээлийн рейтингийн үнэлгээ гаргадаг байгууллагуудын мэдээлэл.

Жишээ нь: S&P үнэлгээний агентлаг нь Твиттер (TWTR) компанид "хог" гэж тооцогддог BB- зэрэглэлтэй үнэлгээ өгсөн байна. S&P шинжээчид 2014 оны 3-р улирлын төгсгөлд Twitter-ийн бэлэн мөнгө ба түүнтэй тэнцэх хөрөнгийн тал хувь нь бондоос олсон хөрөнгө байгааг зарлаад, тухайн компани нь 2016 он гэхэд ашигтай ажиллаж эхэлвэл тухайн үнэлгээг өөрчлөхөд бэлэн байгаагаа мэдэгдэв. Үүний зэрэгцээ, агентлаг нь Твиттер компани ийм үр дүнд хүрэх магадлалтай гэдэгт эргэлзэж байв. Тус агентлагийн энэхүү шийдвэр нь 11-р сарын 13-ны өдрийн хуралдааны сессийн дараа TWTR хувьцааны динамикт сөргөөр нөлөөлсөн ба бараг 6% -иар бууруулсан юм.

 

 

-компаний үнэт цаасны рейтингийн өөрчлөлт, ийм өөрчлөлтийг томоохон хөрөнгө оруулалтын банкууд болон брокер дилерийн компаниуд гаргадаг. Ийм компаниуд нь ихэнхдээ тодорхой санхүүгийн салбар, мөн хувьцааны үнийн талаарх урьдчилсан мэдээ өгдөг. Goldman Sachs, JP Morgan болон бусад компаниудын рейтинг нь зах зээлд өндөр нэр хүндтэй байдаг.

Жишээ нь: Goldman Sachs компанийн шинжээчид нефтийн дэлхийн хамгийн том компани болох Exxon Mobil Corporation (XOM)-ын хувьцааг "төвийг сахисан" гэх үнэлгээнээс "борлуулалт" гэх үнэлгээ рүү дээшлүүлэсн явдал ньXOM-ийн хувьцааны ханшыг 3% хүртэл өсгөхөд хүргэжээ.

 

 

 

-компанийг нэгтгэх болон залгих талаарх мэдээлэл (M&A)нь зах зээл дээрх хувьцааны үнэд нөлөөлдөг. Ирээдүйтэй компаниудын нэгдэл явдал нь тэдний хувьцааны үнэ өсөхөд шууд нөлөөлдөг.

Жишээнь: 2014 оны 5-р сард Apple Inc. (AAPL) нь чихэвч, аудио үйлдвэрлэгч Beats Electronics компанийг худалдан авахаа мэдэгдсэн юм. Beats-ыг худалдаж авснаар Apple нь аудио хэрэгсэл болон онлайн хөгжмийн үйлчилгээнүүдийн зах зээл дэх байр сууриа бэхжүүлэх боломжтой бөгөөд энэ мэдээлэл нь AAPL-ийн хуьцааны үнийн өсөлтөд шууд нөлөөлсөн юм.

 

 

-гэмт хэрэг, мөрдөн байцаалт, торгуултай холбоотой мэдээлэл, ийм мэдээлэл нь томоохон компаниудын үйл ажиллагаанд нөлөөлж, өсөлт эсвэл бууралтыг үзүүлдэг.

Жишээнь:АНУ-ын авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний алба сүүлийн 11 жилийн хугацаанд Америкийн хамгийн том автомашины корпораци болох General Motors Company (GM) автомашины түлхүүрийн систем нь гацдагтай холбоотой 260 гаруй гомдол хүлээн авчээ. GM компанийн мэдээлэлд машин явж байх үедээ мотор нь өөрөө унтарч аваар болсноор нийт13 хүний ​​амиа алдсаныг мэдээлжээ. Хожим нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэхүү явлдаас болж нийт 303 хүн ​амиа алдсаныг мэдээлэв. Үүнтэй холбоотой тус компани нь олон тооны автомашинаа эргүүлэн татсан бөгөөд их хэмжээний санхүүгийн болон нэр хүндийн хохирол амссан байна. Энэхүү шуугиантай холбогдуулан GM компанийн хувьцааны ханш нэлээд унав.

 

 

 

Томоохон компаниудын үнэт цаасны арилжаа хийх зарчим нь валютарилжаалах ерөнхий зарчмаас ялгаатай биш юм. Валютын хувьд ч эдийн засаг, улс төрийн мэдээг хянах шаардлагатай байдаг. Форекс дээр арилжаанд оролцохын тулд сонгосон хэрэгслийнхээ мэдээллийг сайтар судалж, дүн шинжилгээ хийж чадвал л хувьцааг амжилттай арилжаалж болно ба албан ёсны эх сурвалжийн найдвартай мэдээлэлд үндэслэн худалдааны төлөвлөгөөгөө боловсруулах естой.

703
  • Салатныхаа төмсийг ингэж арилгавал хурдан юм байна Үзсэн   2748 2015-02-03
  • Зэвүүн яриа - "Ойрхон" дуугаа гаргаад байгаа дуучин Bhiisma оролцлоо Үзсэн   809 2018-09-17
  • Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд! Үзсэн   726 2016-03-08
  • Б.Шижирбат I 3-р шат I Дугаар 1 I Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1079 2016-11-15
  • Димаш Кудайбергены шинэ бүтээл "BATTLE OF MEMORIES" дуу цацагдлаа Үзсэн   962 2020-01-18
  • З.Энхболд Н.Алтанхуягийг яагаад “нас барсанд” тооцов? Үзсэн   870 2014-11-10
  • Emotsi - Хүүхдийн Цэцэрлэг АЗТАЙ БАДАРЧИН 2017 Үзсэн   1381 2017-04-19
  • "Алтан намар" дууны тухай Үзсэн   4528 2014-11-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.