|

Форекс гэж юу вэ?

Өнөөдөр валютном зах зээл болох Forex дээр олон сая хүн үйл ажиллагаагаа явуулдаг. Зарим хүмүүсийн хувьд "Forex market" (англиар ингэж нэрлэдэг) нь үндсэн орлогын эх үүсвэр болдог болхэн нэгний хувьд энэ бол зүгээр л нэмэлт орлого юм. Гэхдээ ямар ч байсан, энэ нь "FX-market" гэж нэрлэгддэг зах зээл нь олон тооны хүмүүсийн амьдрал, тэр байтугай бүх улс орны амьдралд шууд нөлөө үзүүлдэг бөгөөд энэхүү зах зээлдболж буй үйл явдлууд дэлхийн санхүүгийн зах зээлийн ерөнхий байдалд нөлөөлдөг. Тэр байтугай Bloomberg зэрэг дэлхийн хамгийн том санхүүгийн агентлагууд Форекс дээр болж буй үйл явдлуудад хяналт шинжилгээ хийдэг юм. https://www.bloomberg.com

 

Форекс гэж юу вэ

Форексын зах зээлийг валютын зах зээл гэж нэрлэдэг. Учир нь энд валютаар олон төрлийн гүйлгээ хийгдэж, валютын ханшийн өөрчлөлтөөс ашиг олж байдаг. Өнөөдөр энэ нь хамгийн том худалдааны платформ бөгөөд эргэлт нь хувьцааны болон бусад олон зах зээлийн эргэлтээс давж гардаг бөгөөд өдөр бүр 5000 000 000 ам долларын арилжаа хийгддэг юм. Тиймээс Форексын хөрөнгийн өндөр хөрвөх чадвар нь ердийн үзэгдэл бөгөөд энэ нь маш олон тооны худалдаачдын хувьд анхаарал татахуйц үйл ажиллагааны талбар юм. Энэ зах зээлийн ерөнхий тоймыг Википедидээрээс ч олж уншиж болно. Энэхүү нийтлэлдээ бид Форексын талаархи ерөнхий ойлголтуудыг тайлбарлах болно.

 

Форекс нь 24-н цагийн турш ажилладаг бөгөөд эхлээд Австрали улсад үнэт цаасны худалдаа эхэлж, цаашид Ази, Европ, дараа нь Америк тивийн орнуудад дамждаг. Нью-Йоркт арилжаа зогсож байхад Сиднейд эхэлж байдаг. Гэсэн хэдий ч энэ зах зээл нь зуны улирлын ням гаригуудад амардаг юм.

24 цагийн тургш ажилладаг нөхцөл нь маш олон хэрэглэгчдэд таалагддаг.

Валютын хос, арилжааны ханш

Өнөөдөр дэлхий даяар хэдэн зуун төрлийн үндэсний мөнгөн тэмдэгтүүд бий.Тэдгээрийг дараах байдлаар ангилдаг:

• үндсэн;

• үндсэн бус (хоёрдогч);

• ховор (чамин).

 

Үндсэн валют гэж эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудын валютыг нэрлэдэг, жишээлбэл АНУ, Европ, Их Британи, Япон, Австрали, Канад, Швейцарь, Шинэ Зеланд гэх мэт. Бусад орны мөнгөн тэмдэгтүүдтэй хослуулсны дараа тэднийг "валютын хос" гэж нэрлэдэг. Форексын валютын гүйлгээний гол утга нь хосын эхний гишүүнийг хоёр дахь валютаар худалдаж авахад үйлдэл юм.

Хамгийн алдартай долоон хос бол америк доллар болон бусад улсын зарим валютыг өөртөө хамардаг.

Хоердогч хосууд гэж доллараас бусад үндсэн валютуудыг хамардаг хосыг нэрлэдэг. Харин Экзотик нь нэн ховор валюттай хос юм.

 

Сүүлийн жилүүдэд Форекс дээр криптовалютын арилжаа түгээмэл болж байна - Bitcoin, Ethereum, Litecoin гэх мэт.

 

Үндсэн нэр томъёонууд

 

Хамгийн алдартай хос бол Евродоллар буюу EURUSD юм. Хосуудын эхний валют нь суурь валют болдог бөгөөд энэхүү суурь валютыг л худалдаачид зарах юмуу худалдаж авдаг юм. Хоёр дахь валютыг үнийн санал гэж нэрлэдэг бөгөөд үүнийг арилжаа хийхэд ашигладаг. Хос бүр зарагдах үнэ (аск), түүнчлэн худалдан авах үнэ (бид)-тэй байдаг. Тэдгээрийн хоорондын үнийг ялгааг тред гэж нэрлэдэг. Энэхүү тред нь брокероос тодорхой гүйлгээг хийх комиссын үүрэг гүйцэтгэдэг юм. Валютын хэлбэлзэл их байх тусам (өөрөөр хэлбэл гүйлгээний хэмжээ) спредын хэмжээ бага байх ба валютын хэлбэлзэл бага байвал спред их байна.

 

Хосуудын ханшыг таслалын тэмдэгийн дараах аравтын 4 оронтой тоогоор илэрхийлдэг. Жишээ нь 1.2344. Өөрөөр хэлбэл, EURSD-ийн ханш нь нэг евро худалдан авахад 1.2344 доллар хэрэгтэй гэсэн үг юм. Ханшныхамгийн бага өөрчлөлтийг 4-р тэмдэгт илэрхийлдэг бөгөөд үүнийг Пункт буюу "Цэг" гэж нэрлэдэг. Форекс дээр спредүүд, орлого, алдагдлууд нь энэхүү цэгээр илэрхийлэгддэг.

 

"Урт байршил" (лонг) нь худалдан авалт, "богино байршил" (шорт) нь борлуулалт гэсэн үг юм.

 

Өсөлтөн дээр ажиллажаг худалдаачдыг "бух" гэж нэрлэдэг, харин үнийн уналтан дээр ажилладаг худалдаачдыг "баавгай"гэж нэрлэдэг. Тиймээс энэ логикийн дагуу өсөж буй зах зээлийг "бухынх", харин унаж буйг "баавгайнх" гэж нэрлэдэг.

 

Трейдэрүүдийн өөрийн стратегээ тодорхойлдог үндсэн эх үүсвэр нь:

 

• мэдээнд дүн шинжилгээ хийх;

• эдийн засгийн үзүүлэлтүүд;

• чиг хандлага (зах зээлийн чиг хандлага);

• шалгуур үзүүлэлтүүд.

 

Өнөө үед Форекс дээр хийгддэг бүх гүйлгээг худалдааны платформ гэж нэрлэгддэг тусгай програм хангамж ашиглан онлайнаар явуулдаг. Эдгээр платформ нь өөрсдийн шинж чанаруудаараа ялгаатай бөгөөд трейдэрүүд өөрт тохиромжтой платформыг сонгож ажилладаг.

Зээлийн хөшүүрэг

"Маржиналын худалдаа" буюу "зээлийн хөшүүрэг" нь харьцангуй бага хөрөнгөөр их хэмжээтэй том арилжаа хийх боломжийг трейдэрүүдэд олгодог. Ихэнх валютын хосуудын хувьд зээлийн хөшүүрэг нь 1:400 байдаг, өөрөөр хэлбэл гүйлгээнд оруулсан 400USD бүрт трейдэр 1 доллар төлдөг. Гэсэн хэдий ч зээлийн хөшүүргийг ашиглах нь ашгийн өсөлтийг хэт нэмэгдүүлэхээс гадна эрсдлийг ч нэмэгдүүлж, улмаар алдагдалд ороход хүргэх нь бий.

Зах зээлийн нөхцөл байдалд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Санхүүгийн зах зээл дээр гараагаа эхлэхийн тулд юуны өмнө бүх үндсэн нэр томъёо, хүчин зүйл, эрсдлүүдтэй танилцах шаардлагатай. Учир нь үүнээс шалтгаалж та амжилт олох уу унах уу гэдэг нь шийдэгддэг. Та бүхэн энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хамгийн алдартай брокер дилерийн компани болох AvaTrade-ийн вэбсайтаас олж авах боломжтой.


779
  • Дубайн тэнгэр дэх ”Төмөр хүн” Үзсэн   786 2018-05-08
  • ЯГ ТҮҮН ШИГ ШОУ НЭВТРҮҮЛЭГ ДУГААР 5 - Энхболд(LADY GAGA) Үзсэн   1509 2016-06-07
  • "Солонго шиг" МУГЖ Харангын Лхагва Үзсэн   616 2018-11-06
  • Зэвүүн яриа - Залуу реппер Гинжин оролцлоо Үзсэн   925 2017-10-26
  • Автобусны кондукторууд иргэдийн мөнгийг хулгайлж байгаад баригдлаа Үзсэн   1337 2015-08-17
  • АЯЫГ ТАА: "ЯГ ТҮҮН ШИГ" ШОУНЫ 3-Р УЛИРЛЫН ОРОЛЦОГЧИД Үзсэн   708 2018-05-29
  • Гайхамшигтай ширээний теннис VIDEO Үзсэн   995 2015-09-21
  • Бялууг шоколадаар гоёмсог чимэглэх хялбар арга Үзсэн   1121 2015-08-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.