|

Автоматжсан арилжааны давуу талууд

Та бусад өгөдлүүдийг тохируулж болно: хугацаа, тавигдах мөнгөнийхэмжээ, захиалгын төрөл зэрэг трейдэрийн сонгосон бусад нөхцөлүүд юм. Автоматжсан арилжаа хийх үед хэр олон төрлийн тохируулга ашиглана, тэр хэмжээгээр худалдааг нарийн хянах боломж бий болно.

Худалдааны үйл ажиллагааг автоматжуулах хөтөлбөр нь брокерийн өгсөн платформтой нягт холбоотой юм. Валютын бирж дээрх худалдаа нь тогтоогдсонтодорхой нөхцөлийн дагуу явагддаг. Ихэнх орчин үеийн платформууд нь VPS (Virtual Private Server) технологийг суурилуулах боломжтой байдаг. Трейдэр нь энэ програмыг өөрийн компьютер дээр суулгана. Тиймээс, компьютер унтарсан байсан ч бирж дээрх таны худалдааны үйл ажиллагаа тасалдалгүйгээр явагдсаар байх болно.

 

Автоматжсан арилжааны давуу талууд:

• Сэтгэл хөдлөлөө барих. Програм нь трейдэрт сэтгэл хөдлөлийн оролцоогүйгээр гүйлгээ хийх боломжийг олгодог. Мөнгөө алдах айдас, сэтгэлийн хөөрөл, хэт их өөртөө итгэх итгэл зэрэг эмоцууд байдаггүй. Автоматжсан худалдааны үед нөхцөл байдлыг үнэлэх, гүйлгээ хийх шийдвэр гаргах үйлдэл нь гар ажиллагааг бодвол илүү бодитой байдаг. Сэтгэл хөдлөл нь валютын зах зээл дээр амжилт олоход саад болдог. Хэт их сэтгэл хөдлөл нь шинэ оролцогч нарт их ажиглагддаг.

• Сахилга баттай байх. Туршлагатай, амжилттай трейдэрүүд өөрийн бүх арилжаануудаа урьдчилантөлөвлөдөг. Тэд төлөвлөгөөний дагуу арилжаа хийдэг. Гэсэн хэдий ч, хурдацтай өөрчлөгдөж буй зах зээлийн нөхцөлд сахилга батыг сахихад хэцүү байдаг. Мөнгөө алдахаас айх айдас нь шийдвэр гаргахад нөлөөлдөг. Автоматжсанпрограм нь арижаа хийх үед бодит шийдвэр гаргах баталгаа болдог. Тэд цаг хугацаа болон зах зээлийн нөхцлөөс хамаардаггүй.

 

• Хурд ба нарийн шийдэл. Автоматжсан програм нь нь валютын зах зээлийн нөхцөл байдлыг хянахдаа хүнийг ​​бодвол илүү хурдан, нарийвчлалтай ажилладаг. Энэ програм нь нэг дор хэд хэдэн валютын гүйлгээг хянаж, үнэн зөв шийдвэр гаргаж чаддаг. Хэрэглэгчээс тавьсан бүх нөхцөл биелэгдмэгц програм нь худалдааны гүйлгээг хийдэг. Энэ үйл явцад хүний ​​хүчин зүйл нөлөөлдөггүй.

 

• Нарийн төвөгтэй стратеги бүхий худалдаанд оролцох. Програм нь худалдаачдад нарийн төвөгтэй стратегиудыг хэрэгжүүлэх боломжийг олгодог. Төвөгтэй худалдаа нь түүнд орох, мөн түүнээс гарахад хэцүү байдаг. Нарийн төвөгтэй худалдааны явцыг трейлинг-стов болон тусгай сэрэмжлүүлэг ашиглан удирддаг. Нарийн стратеги болон бодитой байдлыг зөв үнэлэхэд автоматжуулсан арилжааны програмыг тус болдог.

 

• Түүхийн өгөгдлүүдийг ашиглах. Түүхэн мэдээлэлд дүн шинжилгээ хийх ажиллагаа нь урт хугацаа шаарддаг хүнд хүчир ажил юм. Гэхдээ үүнийг роботоор хийлгэсэн тохиолдолд хүссэн үр дүндээ хурдан хүрэх болно. Үүний дараа та зохих тохируулга болон оновчтой аргачлалуудыг өөрчлөх боломжтой.

• Цаг хугацаа хэмнэх. Хөрөнгийн зах зээлд арилжаа хийхэд автоматжсан стратегиудыг ашиглах нь трейдэрт чөлөөт цаг зав бий болгодог. Үүний дараа та зохих тохируулга болон оновчтой аргачлалуудыг өөрчлөх боломжтой.

 

Автоматжсанарилжааны сул талууд:

• Оновчтой байдалд хэт их шунах. Худалдааны аргаа хэт их оновчтой болгох нь автоматжсан худалдаанд томоохон эрсдэл учруулдаг. Худалдааны аргачлал болон нөхцлийг байнга оновчтой байдлаар тохируулах нь худалдааны стратегийг шаардлагагүй хэт оновчлолд хүргэдэг.


• Системийн уян хатан бус байдал болон техникийн доголдол. Компьютерийн програм хангамж нь өнөөг хүртэл эмзэг хэвээр байгаа. Програм нь үе үе алдаа заах магадлалтай. VPS-ийн хэрэглэгчид энэ асуудалтай тулгарахгүй байх боломжтой юм. Тодорхой нөхцлүүдийн биелэлтийг тохируулсны үр дүнд програм нь гэрээ хэлцэл хийх үед уян хатан байж чаддаггүй. Тэрээр хөрөнгийн зах зээл дэх нөхцөл байдалд нөлөөлж буй жижиг хүчин зүйлүүд болон дэлхийн үйл явдлуудыг харгалзан үзэж чаддаггүй.

 

Дүгнэлт

Олон улсын валютын зах зээл дээр автоматжсан аргыг ашиглан арилжаа хийх нь трейдэрүүдэд худалдааны идэвхээ нэмэгдүүлэх боломж олгодог. Сэтгэл хөдлөлд хамааралгүй байдал, зах зээлийн нөхцлийн бодитой дүн шинжилгээ хийх боломж, шийдвэр гаргах хурдацтай болон нарийн ажиллагаа нь автоматжуулсан худалдааны давуу талууд юм. Түүнийг ашиглаж үзэх явдал нь үнэлж баршгүй туршлага өгөх болно. Тэрээр цаашид онлайн арилжаанд амжилттай оролцох нөхцлийг бүрдүүлдэг. Роботын ажиллаж байгаа байдлыг ажигласнаар худалдааны тодорхой стратегиудыг сурах боломжтой юм. Гэсэн хэдий ч та автоматжуулсан худалдаанд хэт найдахаасаа өмнө автоматжуулсан арилжааны сул болон эрсдэлүүдийг судалж үзэх нь зөв юм.


624
  • Дубайн тэнгэр дэх ”Төмөр хүн” Үзсэн   786 2018-05-08
  • ЯГ ТҮҮН ШИГ ШОУ НЭВТРҮҮЛЭГ ДУГААР 5 - Энхболд(LADY GAGA) Үзсэн   1509 2016-06-07
  • "Солонго шиг" МУГЖ Харангын Лхагва Үзсэн   616 2018-11-06
  • Зэвүүн яриа - Залуу реппер Гинжин оролцлоо Үзсэн   925 2017-10-26
  • Автобусны кондукторууд иргэдийн мөнгийг хулгайлж байгаад баригдлаа Үзсэн   1337 2015-08-17
  • АЯЫГ ТАА: "ЯГ ТҮҮН ШИГ" ШОУНЫ 3-Р УЛИРЛЫН ОРОЛЦОГЧИД Үзсэн   708 2018-05-29
  • Гайхамшигтай ширээний теннис VIDEO Үзсэн   995 2015-09-21
  • Бялууг шоколадаар гоёмсог чимэглэх хялбар арга Үзсэн   1121 2015-08-26
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.