|

Ер бусын өндөг ертөнцийг талцуулав

 

Бразилийн фермер Раймундо Алюсено тахианыхаа тусламжтайгаар тив дэлхийд танил болжээ.

Саяхан түүний нэг тахиа ойлгомжгүй тэмдэгтүүд болон тоо бүхий өндөг гаргасан байна. Гайхаж балмагдсан тариачин эр хөршүүддээ дуулгаснаар өвөрмөц өндөгний тухай цуу яриа хэрэгт дуртай сэтгүүлчдийн сонорт хүрч, Раймундогийн ферм рүү төвийн хэвлэлийнхэн цувах болжээ.

Нууцлаг өндөгний гэрэл зураг, бичлэг ч удаж төдөлгүй цахим ертөнцийн "од” болж гайхширсан хүмүүс олон янзын таамаг дэвшүүлсэн сэтгэгдлийг ихээр бичиж байгаа гэнэ.

Сүртэй юм биш, зүгээр л өндөгний пигментэд гарсан өөрчлөлтөөс л болоо биз гэх нэгэн байхад нөгөө ертөнц, харь гарагийнхны хийсэн зүйл хэмээн барин тавин батлах нэгэн ч байх аж. Зарим нэгэн сүсэг бишрэлтэй нөхдүүд өндгөн дээр ертөнцийн сүйрлийн огноог "сийлж” хэмээн мэдэмхийрээд амжжээ. 

Харин та юу гэж бодож байна?


 

Эх сурвалж www.wikimon.mn
785
  • 38 настайдаа Майкл Жордан 51 оноог авч байжээ Үзсэн   1126 2016-12-30
  • Дуучин Хишигдалай "Hello" дууг Адел-аас дутахааргүй дуулжээ Үзсэн   1526 2016-02-17
  • Хийлч Дээгий романтик мөрөөдлөө биелүүлэв үү Үзсэн   1992 2015-10-08
  • Солонгосын ямар ч мэс засалд ороогүй 16 од Үзсэн   1484 2018-06-27
  • Хүүхнүүд залуугаас илүү машиныг нь хардаг нь батлагдав хаха Үзсэн   2274 2014-08-13
  • Mrs M - TASTY (Prod. SILVERSTRIKE) Үзсэн   970 2019-05-20
  • Funny Cats Video - Funny Cat Videos Ever - Funny Animals - Funny Fails 2014 Үзсэн   14286 2014-07-02
  • Удтал хүлээлгэсэн дуучин Хүрэлээгийн “Би дурлана” шинэ клип мэндэллээ Үзсэн   1296 2015-06-09
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.