|

Хаан банк торгуулийн хүүгээ буруу тооцсоноос болж, олон мянган зээлдэгч хохирсон уу

Та энэхүү бичлэг үзэхийн тулд FACEBOOK - д өөрийн ПРОФАЙЛ эрхээр нэвтэрсэн байх шаардлагатайг анхаарна уу!

Иргэн та, эсвэл танай байгууллага 2014 оноос өмнө Хаан банкинд зээл төлж байсан уу? Тэгвэл ХААН банк таны торгуулийн хүүг илүү тооцож аваад байсан юм биш биз? 


         Хаан банк зээлийн торгуулийн хүүг хуульд зааснаас өөрөөр, илүү бодож авч байснаас болж, төлөх ёсгүй их хэмжээний мөнгөн дүнгээр хохирсноо мэдсэн гэх нэгэн ААН шүүхэд ханджээ. Тус компани Хаан банкны хууль бус бодолтоос болж 500 сая орчим төгрөгөөр  хохирсон гэж үзжээ.  Энд шүүхэд хандсан зөвхөн нэг байгууллагын жишээ яригдаж байгаа ч Хаан банк сая гаран зээлдэгчтэй гэж үзвэл 2014 оноос өмнө зээл төлж байсан хүн бүр хууль бусаар нэмэгдүүлсэн хүү илүү төлсөн байх магадлалтай юм.   
   

    Шүүхэд хандсан компанийн хувьд, сард төлөх төлбөрөө хугацаа хэтрүүлэхэд, тухайн хэтрүүлсэн төлбөрөөс бус нийт зээлийн үлдэгдлээс тооцохоос гадна хүүгийн төлбөр төлөх хугацаа хэтрүүлэх бүрд Хаан банк нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь хууль бус гэж маргаж байгаа юм байна.  

      Хаан банкнаас хохирлоо нэхэмжилж буй дээрх байгууллагын жишээг иргэний ипотекийн зээлээр жишээ болгон авч үзье. Та сар бүр 400 мянган төгрөг төлдөг. Таны нийт зээл 50 сая төгрөг. Графикийн дагуу төлөөд явж байсан ч нэг удаа 2 хоног хугацаа хэтрүүлээд төлж. Гэтэл банк таны торгуулийн хүү буюу нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо, хугацаа хэтрүүлэн төлсөн 400 мянгаас биш  нийт зээлийн үлдэгдлээс тооцоод байсан, мөн түүнчлэн хүү төлөх хугацаа хэтрүүлэх бүрд нэмэгдүүлсэн хүү тооцож аваад байсан бол энэ хууль ёсны үйлдэл мөн үү? 
        Дээрх байгууллага гомдол, нэхэмжлэл гаргасны дараа буюу 2013 оны 12 дугаар сард Монгол банк хүү бодох аргачлалыг хуулийн дагуу журмаар нэмэлт зохицуулалт хийснээр банкны дураараа аашлах дээрх үйлдэл цэгцэрч, торгуулийн хүүг хуульд зааснаас илүү тооцдог байдлыг нь болиулсан байна. Гэвч шүүх дээрх маргаан өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй, 2020 онтой золгожээ.

Шүүх яагаад уг маргааныг нэг мөр шийдэж чадахгүй 7 жилийн туршид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ийнхүү сунжруулав, Арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавьдаг Монгол банк яагаад хуулийн хэрэгжилтийг хангаж чадахгүй банкны дураараа торгуулийн хүү тооцдог үйлдлийг хүлээн зөвшөөрч ирэв гэх мэт асуудлууд  ихээхэн анхаарал татаж байна.   Бид энэхүү шүүхийн маргаантай асуудлыг дахин сурвалжлах болно.   

Дээрх асуудалтай холбоотой асуудлын тухай  хуулийн зохицуулалтыг хүргье: 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалт
"Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зааж болно”
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дугаар зүйл. Зээлийн хүү 
24.3  "Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй  хэмжээний  нэмэгдүүлсэн  хүү төлнө”

 

ШУУРХАЙ.МН 

757
  • Би чамд хайртай 2 бүтэн шууд үзэх Үзсэн   6794 2014-07-18
  • Эмоци Цогтоо, Хүслэн, Мамбо Санти /шинэ дугаар / Үзсэн   1064 2020-03-24
  • Хахаха! Мөнгөтэй хүнтэй сууна гэнэ ээ. Ёстой 5:0 Үзсэн   1209 2016-03-12
  • Шүүгчдийг ангайлгаж чадсан залуу /Видео/ Үзсэн   1598 2015-03-21
  • Ж.Баясгалан: Би 109 мянган тусгай хэрэгцээт хүмүүсийнхээ үзэл бодлыг хуулиндаа шингээж өгнө Үзсэн   1079 2020-03-11
  • Azi Nudend Zoriulsan Odor Tutamiin Hyalbarhan Budalt -- Mongol Tailbartai Үзсэн   2139 2014-07-15
  • Хонгконгод түгшүүр зарлалаа Үзсэн   753 2019-08-01
  • Балжка түрээлээгүйд Хишигдалай баярласан уу хэмээн Нямбаяр ам асуув Үзсэн   1348 2017-03-15
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.