|

Энэтхэгт эмч нарыг хүндэтгэн, тэнгэрээс сарнайн дэлбээ асгажээ

 

Дэлхий даяар цар тахал дэгдсэн энэ хүнд нөхцөлд вирустэй тэмцэх тэргүүн эгнээнд зогсож байгаа эмнэлгийн ажилтнуудад олон орон төрөл бүрээр талархлаа илэрхийлсээр байгаа юм. 

 

Саяхан АНУ-ын уран нислэгийн үзүүлбэрийн багийнхан COVID-19 вирустэй тэмцэж буй эмнэлгийн ажилтнуудад хүндэтгэл илэрхийлж, томоохон хотуудад агаарын үзүүлбэр үзүүлж байв. Үүний араас Энэтхэгийн Агаарын цэргийн хүчин эмч нарт хүндэтгэл илэрхийлжээ. 

 

Энэтхэгийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Делид амиа алдсан цагдаагийнханд зориулсан хөшөө болон нийслэлийн 12 эмнэлэгт ажилладаг эмнэлгийн ажилтнуудын дээрээс тус улсын Агаарын цэргийн хүчний нисдэг тэрэгнүүд сарнайн дэлбээ асгасан байна. 

 

COVID-19 вирустэй тэмцэгчдийг хүндэтгэн Дели хотын тэнгэрт Lockheed C-130 цэрэг-тээврийн гурван онгоц, Су-30МКИ, МиГ-29 болон Jaguar гурван сөнөөгч нисчээ. Үүний дараахан арга хэмжээнд тэнгисийн цэргийн флот нэгдэж, таван хөлөг онгоц дохионы пуужин хөөргөж, дуут дохио хангинуулсан байна. Түүнчлэн хөнөөлт вирусийг дарж буй "дайчдад" талархлаа илэрхийлсэн зурагт хуудас өлгөжээ.


Г.Бямбасүрэн

 

938
  • BABY Үзсэн   1539 2014-08-20
  • Японы эмсийн хүрээлэнгийн аймшигт түүх Үзсэн   1089 2019-08-21
  • Нисээд байгаа юм биш үү Үзсэн   857 2017-06-28
  • Цензургүй яриа - Б.Жаргалсайхан Үзсэн   2156 2015-02-10
  • 17 арслан ганц зарааг дийлсэнгүй (Видео) Үзсэн   1483 2014-11-26
  • Дуучин Хүрэлээ "Миний дурласан бүсүгй" /Lyrics/ Үзсэн   1582 2016-05-26
  • Дуучин Б.Энхмэндийн дуулсан "Хайрлах гэсэн юмаа" дууг Хятад залуу хулгайлсан уу? Үзсэн   1462 2016-06-02
  • Абу Дабигийн ”их дуулга”-ын шилдэг 10 цэвэр ялалт Үзсэн   1423 2015-11-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.