|

ВИДЕО: COVID-19 цар тахлын үеийн Ялалтын баяр

 

 

Өнөөдөр /05.09/ Аугаа их Эх орны дайны ялалтын баярын өдөр. Энэ өдөр ОХУ-д Ялалтын 75 жилийн ойг тэмдэглэж байна, гэхдээ дэлхий даяар тархсан цар тахлын улмаас арай өөр хэлбэрээр. 

 

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор энэ жил Улаан талбайд болдог ялалтын парад болохгүй, харин агаарын парад, ёслолын буудлага хийхээр төлөвлөсөн юм. Баярын арга хэмжээнүүдийг телевиз болон цахим ертөнцөөр шууд дамжуулна. Харин баярын гол хүндэт хүмүүс болох ахмад дайчид бэлэг авч, тэдний өмнөөс сайн дурынхан хөшөөнд цэцэг өргөнө гэж Москва хотын дарга Сергей Собянин мэдэгдэж байлаа. 

 

"Хотод ахмад үеийнхэн болон ахмад дайчдад туслах олон нийтийн албадын салбаруудын сүлжээ ажиллаж байгаа. Сайн дурын ажилтнууд ахмад дайчидтай холбогдон, ямар хөшөөнд цэцэг өргөх хүсэлтэй байгааг нь сонсож, тэдний хүсэлтээр цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлэх юм" хэмээн Сергей Собянин мэдэгджээ.

 

Мөн өнөөдөр, Оросын Батлан хамгаалах яам агаарын парад болон баярын ёслолын буудлага зохион байгуулна. Агаарын парад Москвагийн цагаар 10.00 цаг /Улаанбаатарын цагаар 15.00 цаг/, ёслолын буудлага үдэш болох юм. Эдгээр арга хэмжээнүүдийг Оросын телевизүүд шууд дамжуулах аж. 

 

Москва хотын дарга парад болон ёслолын буудлага үзэх гэж гэрээсээ гарах хэрэггүй хэмээн зөвлөжээ. "Олноороо халдвар авч мэдэх нөхцлийг бүрдүүлэх хэрэггүй. Мөн ийм нөхцөл байдал үүсгэхгүй байхад хууль сахиулагчид хяналт тавьж ажиллана. Тиймээс онгоцнууд нисэх болон ёслолын буудлагыг боломжтой бол тагтан дээрээсээ үзэхийг хүсч байна. Зурагтаар үзвэл бүр сайн. Энэхүү хүнд нөхцөл байдал дуусч, бид баярын арга хэмжээ, Үхэшгүй мөнхий хороо жагсаалд оролцож, Ялалтын баярт зориулсан том парад болох цаг ирнэ гэдэгт би итгэлтэй байна. Бүгд болно, гэхдээ арай хожуу" хэмээн Собянин мэдэгджээ.

 

Ялалтын баярын гол арга хэмжээнүүдийн нэг болох "Үхэшгүй мөнхийн хороо" арга хэмжээ цахим хэлбэрээр явагдах бөгөөд арга хэмжээнд оролцох хүмүүсийг урьдчилан тусгай сайтаар бүртгэжээ. Оролцогчид дурсгалыг нь хүндэтгэх баатрын нэр, нас, дайнд оролцсон жил болон цахим хаягаа бүртгүүлж, баатрын гэрэл зургийг оруулсан байна. Нийт оролцогчдын оруулсан мээдэллийг дүрст шторк болгон бэлдэж, цахим хуудас, телевизүүд болон "Оросын Үхэшгүй мөнхийн хороо" порталаар дамжуулах юм. 

 

Домогт "День Победы" дууг олон орны иргэд төрөлх хэлээрээ дуулна 

 

Энэ жилийн ялалтын баярын үеэр Орос болон дэлхийн 60 гаруй орны иргэд олон улсын соёл, эх оронч арга хэмжээнд оролцох юм. Уг арга хэмжээний зохион байгуулагчид хөгжмийн зохиолч Давид Тухманов аяыг нь зохиож, шүлгийг Владимир Харитонов бичсэн "День победы" дууны 100 гаруй орчуулгыг анх удаа цуглуулжээ.

 

"День Победы" олон орны хэлээр" нэртэй энэ төслийг Оросын "Единая Россия" намын санаачилгаар зохион байгуулж байгаа бөгөөд ингэснээр хүссэн хүн бүр төрөлх хэлээрээ энэхүү домогт дууг дуулах боломжтой болж байгаа юм.

 

Арга хэмжээ өнөөдөр буюу тавдугаар сарын есний өдөр болно. Төслийн сайт болох http://pobeda2020.ru хаягаар нэвтрэхэд караоке байх бөгөөд хүмүүс хэлээ сонгон, дууны аяыг тавьж, сайтын сервисийн тусламжтайгаар эсвэл гар утсаараа дүрс бичлэг хийн, олон нийтийн сүлжээнд тавих боломжтой аж.

 

Энэ арга хэмжээнд Олон улсын сансрын станцын экипажийн бүрэлдэхүүнд байх сансрын нисэгчид, Сирид алба хааж буй цэргийн алба хаагчид болон 60 гаруй орны иргэд оролцох хүсэлтээ хэдийнэ илэрхийлжээ.

 

 

Тагтан доорх концерт 

Сүүлийн жилүүдэд ОХУ даяар парад, баярын арга хэмжээнд биечлэн оролцож чадахгүй байгаа ахмад дайчдын гэрийн гадаа багахан хэмжээний парад зохион байгуулах, баярын мэндчилгээ дэвшүүлэх, тоглолт зохион байгуулж баяр хүргэх уламжлал цар хүрээгээ тэлсээр байгаа юм. 

 

Энэ жил ч мөн тогтсон уламжлалыг эвдсэнгүй. Тухайлбал, Самар хотод ахмад дайчдад зориулан гэрийнх нь гадна тоглолт зохион байгуулжээ. 

 

Тодруулбал, Цэргийн төв тойргийн алба хаагчид ахмад дайчид амьдардаг байрны гадаа дайны үед ашиглагдаж байсан ЗИС-5В автомашинтай очиж, цэргүүдийн бичсэн баярын захидлыг гардуулан, дараа нь бяцхан хэмжээний тоглолт зохион байгуулсан байна. 

 

Ахмад дайчдад зориулан хүн бүрийн дуртай "Казаки в Берлине", "Баллада о солдате" дуу болон өнөөдрийн баярын гол билэг тэмдэг болсон "День Победы" дууг дуулжээ.


 

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/519151

 

644
  • Цензургүй Яриа - Н.Нацагням Төрийн соёрхолт инженер..... Үзсэн   1013 2017-04-04
  • Нүүр будалтын гайхамшиг гэрэл сүүдэр тавьж минутын дотор шөвгөр нүүртэй болцгооё Үзсэн   1180 2015-06-15
  • Дэлхийн хамгийн анхны 360 градус эргэдэг киног хойд Солонгост бүтээжээ Үзсэн   2175 2015-07-21
  • Kpис Полын гайхалтай нэгэн түүх Үзсэн   1074 2015-11-03
  • Тоглодог, иддэг бялууг Батбайгаль танд барьж байна Үзсэн   1182 2014-10-25
  • Түвдийн залуужуулах 5 дасгал Үзсэн   6249 2015-06-23
  • Mede - Миний тэнгэрт чи Үзсэн   892 2016-09-19
  • Хөлбөмбөгийн талбайд гарсан хөгжилтэй агшинууд Үзсэн   1263 2015-08-10
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.