|

Дуурийн дуучин Н.Мөнхзул “Тёмная ночь”-г дууллаа

 

ОХУ-ын Буриадын Ардын жүжигчин, дуурийн дуучин Намхайн Мөнхзул аугаа их Эх орны дайны 75 жилийн ойд зориулан, Оросын алдарт "Тёмная ночь” дууг дуулжээ.

Үдшийн бүрэнхийд голын эрэг дээр, түүдэг галын дэргэд дуулсан энэ дуу хөгжим сонирхогчдод их таалагдсан байна. Гитар хөгжмийг Хэшэкто Бодиев тоглож, Олег Юмов бичлэгийг найруулагчаар ажиллажээ.

Н.Мөнхзул 2004 оноос Буриадын Дуурь, бүжгийн театрт ажиллаж байна.

"Тёмная ночь” дуу хөгжмийн зохиолч Никита Богословский, яруу найрагч Владимир Агатов нарын бүтээл. 1943 онд "Два бойца” кинонд зориулан бүтээсэн энэ дуу дайны үед зохиогдсон хамгийн алдартай дуунуудын нэг болсон юм.



815
  • Гэрийн нөхцөлд амны хаалт хийх зөвлөмж Үзсэн   889 2020-03-03
  • Жинхэнэ рок барилгачин Үзсэн   1452 2014-09-16
  • Big gut dance-Том гэдэсний бүжиг Үзсэн   1426 2014-08-20
  • ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ "КАМАЗ" МАШИН ЖОЛООДОВ Үзсэн   956 2018-05-16
  • Багш таныг дуулъя - дуучин Э.Дашням Үзсэн   749 2021-10-14
  • Эможи киноны трейлер гарлаа Үзсэн   1366 2016-12-21
  • Леброн Жеймс сагсан бөмбөгийн түүхэнд 40 мянган оноо авсан анхны тоглогч боллоо Үзсэн   1066 2024-03-04
  • Хүүхэд хулгайлах хэр амархныг харуулсан сургамжтай туршилт Үзсэн   843 2019-05-19
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.