|

Хүчтэй шуурганаар Чита хотын 23 барилгын дээвэр нуржээ

ОХУ-ын Чита хотод тавдугаар сарын 13-нд хүчтэй салхи шуурсны улмаас 23 барилгын дээвэр хууларч унаснаас гадна тус хотод таван сая гаруй рублийн хохирол учирчээ. 

Салхинд эвдэрч сүйдсэн барилгын дээврийг сэргээн засах ажлууд эхэлсэн гэж хотын удирдалгууд мэдэгдсэн байна. Салхинд хийсч нурсан дээврүүдийн ихэнхийг 2019 онд сэргээн засварласан байжээ. 

Орон нутгийн цаг, уурын хүрээлэнгийн мэдээлснээр Чита хотыг дайрч өнгөрсөн хүчтэй салхины хурд секундэд 27 метр хүрсэн байна. Байгалийн гамшигийн улмаас хотын ойролцоох тосгоны цахилгаан хангамж тасарсан байгаа аж. Түүнчлэн хүчтэй салхины үеэр дээврээс унасан төмөрт даруулан нэг эрэгтэй гэмтсэн гэх мэдээлэл байгаа юм. Одоогоор хохирлын нийт тооцоо тодорхой гараагүй аж. 


973
  • МЕССИГИЙН АМЬДРАЛ АНИМЭЙШНЭЭР... Үзсэн   742 2018-07-02
  • Туузаар бантик хийх арга Үзсэн   4932 2015-06-19
  • 60 сек-д танийг ухааруулна Үзсэн   2065 2014-07-25
  • Mygmarsuren -Mogjoohon daaga Үзсэн   2806 2014-07-15
  • ЗЭВҮҮН ЯРИА ток шоу - Тэнгэрийн хун тайж Цэнгүүн оролцов Үзсэн   1596 2016-12-16
  • ”Авьяаслаг Монголчууд” шоунд хамгийн сонирхолтой бүжгийн тулаан болно Үзсэн   1070 2018-11-05
  • Хүний ах гэж ийм л байдаг ХӨӨРХӨН БИЧЛЭГ Үзсэн   3848 2014-07-16
  • Эрхий мэргэн харваачын домог - Монгол хүүхэлдэйн кино Үзсэн   3328 2014-07-17
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.