|

Нас барсан эхнэрийнхээ силикон хуулбарыг хийлгэжээ

 

Энэтхэгийн Коппала хотын иргэн 56 настай Шринивас Гуптагийн шинэ байшингийн найранд ирсэн найзууд нь байшингийн эзний хажууд байгаа зүйлийг хараад үнэхээр их цочирджээ.

Учир нь байшингийн эзний эхнэр гурван жилийн өмнө авто осолд орж амиа алдсан байхад байрны найран дээрээ гэгээн дүрээрээ сууж байх нь тэр. Гэхдээ нарийн тодруулбал, байшингийн эзэн нас барсан эхнэрийнхээ хуулбарыг силиконоор хийн байршуулсан нь энэ аж.

Мадхави хэмээх түүний эхнэр нь байшингийнхаа дотоод заслын өөрөө гаргаж, суурийнх нь эхний чулууг хүртэл тавилцсан гэнэ. Гэвч осолд ороод өөд болсны дараа барилгын ажил зогсож, Шринивас ослын дараа тэнхрэх гэж нэлээд уджээ. Гэвч хоёр жилийн дараа нөхөр нь эхнэрийнхээ мөрөөдлийн байшинг босгохоор шийдсэн нь энэ гэнэ.

 

 

2017 онд Шринавас, Мадхави нарыг машинтайгаа явж байтал ачааны машин дайран орж иржээ. Энэ ослоос болоод нөхөр нь хүнд гэмтсэн бол түүний эхнэр нь газар дээрээ нас барсан байна. Эхнэр нь нас барсан нь нөхрийн хувьд бүхий л итгэл найдвар талаар болсон хэрэг байлаа. Учир нь эхнэр нөхөр хоёр дөнгөж шинэ байшин барьж эхэлж байсан бөгөөд хамтдаа шинэ байшингийнхаа найрыг хийх тухай мөрөөдөн ярилцдаг байсан гэнэ.

Байшин барих ажилд Шринивас Гуптагийн хоёр охин ч оролцож, жилийн дотор босгожээ. Барилгын хог хаягдлыг хаяад, тавилгаа оруулах үед Шриниваст дэргэд нь хань нь байхгүй нь өр өвтгөм хүнд санагдаж эхэлсэн тул эхнэрийнхээ хуулбарыг лааны тосоор захиалан хийлгэхээр болжээ.

Гэтэл урлаачид Коппала хотын халуун, чийглэг уур амьсгалд лааны тосон баримал зохимжгүй гэж мэдэгдсэн тул силиконоор хийж өгөх санал тавьжээ. Ингээд баримлыг хийхэд  11 сар зарцуулж, бодит хүнтэй нь яг адилхан болгож чаджээ.

"Хань минь энэ өдрийг тэсэн ядан хүлээж байлаа. Энэ бол түүний мөрөөдөл байсан юм. Энэ өдрийг түүнгүйгээр яахин угтах билээ. Тэр бидэнтэй хамт байгаад би их баяртай байна” хэмээн Шринивас мэдэгджээ.

Шринивас Гупта мэргэжилтнүүдэд Мадхавийн 60 гэрэл зураг, видео бичлэгийг өгч байж яг нарийн хувилбарыг нь хийлгэсэн гэжээ.

Ингээд байшингийн найрны өдөр гэрийн эзэгтэйн силикон баримал буйдан дээр заларч, баяр дуусны дараа нөхөр нь байшингийн тусгай буландаа залсан байна. Шринивас эхнэрийнхээ силикон барималтай өдөр бүр багагүй цагийг өнгөрөөдөг бөгөөд энэ нь түүний зовлон шаналлыг бага ч атугай нимгэлдэг гэнэ.


 

nakonu.com


900
  • ОХИН ШИГ ӨСГӨСӨН ХҮҮГИЙН ЭМГЭНЭЛТ ТҮҮХ Үзсэн   852 2019-05-25
  • ”Freezone” болон ”Topline” хамтлагуудын дунд маргаан дэгдэв үү? Үзсэн   968 2018-09-11
  • Мундаг залуус байна гоё сонсогдож байна шүү Үзсэн   950 2016-01-30
  • БҮХ ЦАГ ҮЕИЙН ШИЛДЭГ 10 РЕКЛАМ - 2013 Үзсэн   2825 2014-07-25
  • "Танайд хоноё" Яруу найрагч Ц.Хулан Үзсэн   1752 2016-11-02
  • Б.Бат-Эрдэнэ : Ерөнхий сайд мөнгө мэдэхгүй гэх! 50 тэрбумыг зарсанаа мартсан байна /видео/ Үзсэн   1401 2014-10-31
  • PSY - GENTLEMAN M/V Үзсэн   1966 2014-07-16
  • Өчигдөр шөнө юу болов ? /видео/ Үзсэн   2014 2015-02-24
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.