|

2200 дроноор "Энх тайвны тагтаа" дүрсэлж, дээд амжилт эвджээ

Есдүгээр сарын гуравны өдөр ОХУ даяар Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 75 жилийн ойг тэмдэглэсэн. Энэ үеэр Оросын Санкт-Петербург хотын "Петровский" цэнгэлдэх хүрэлэнд 2200 дрон хөөргөн , агаарын шоу үзүүлжээ. 

 

Олон мянган үзэгч үзэж сонирхсон энэ шоуны эхэнд дронууд "2020 он дурсгал, алдрын он" гэсэн бичгийг Оросын төрийн далбааны гурван өнгөөр гаргасан байна. Дараа нь тэнгэрт Ялалтын одон, алдартай түүхэн гэрэл зураг дээр дүрслэгдсэн байдаг батальоны командлагч мөн "Энх тайвны тагтаа"-г дүрсэлжээ. Энэ шоу 10 орчим минут үргэлжилсэн байна. 

 

Петербург хотод болсон энэхүү шоу дэлхийн дээд амжилтыг эвдсэн талаар Life.ru мэдээллээ. Өмнөх дээд амжилт 2018 дрон ашигласан байсан бөгөөд Орост 2200 дрон ашигласнаар ийнхүү шинэ амжилт тогтоосон байна. 

"Энэ бол дэлхийн шинэ дээд амжилт. Өмнө нь 2018 онд "Интел" компани дээд амжилт тогтоож байсан юм. Бид энэ төсөлд хоёр жил бэлдсэн. Бид үнэхээр баяртай байна, энэ үзүүлбэр бидэнд үнэхээр чухал" хэмээн дроны шоуг зохион байгуулагчид ярьжээ. 

 

Петербургийн тэнгэрт хөөргөсөн бүхий л дроныг энэ хотод бүтээсэн бөгөөд шоу зохион байгуулагчид бүгдийг өөрсдөө хийж, угсран программчилсан байна. Эдгээр дронууд нь тод гэрэлтэх гэрлэн диод дэнлүүтэй, шоунд зориулсан тусгай дрон аж. 



Г.Бямбасүрэн

Shuud.mn


718
  • Т.Анхбаяр: Жинхэнэ эр хүн гурван шанаа даадаг байх ёстой Үзсэн   779 2020-12-10
  • Казахстаны хамгийн хүчирхэг хоолойтой дуучны нэгээр нэрлэгдсэн 22 настай залуу Үзсэн   1067 2017-07-28
  • АНДРЕЙ ЗИММЕРНЫ ӨВӨРМӨЦ ХООЛНЫ НЭВТРҮҮЛЭГ - ТАЙВАНЬ Үзсэн   2184 2014-07-26
  • Х-ТҮЦ - Гэнэтийн од | Цоо шин хошин шог 2014 Үзсэн   1552 2014-11-10
  • О.Батнасан, Г.Атарбат – Хөтлөгчдийн алтан баззер | 1-р шат | Дугаар 7 | Авьяаслаг Монголчууд 2016 Үзсэн   1519 2016-10-17
  • Цензургүй яриа: Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд оролцлоо Үзсэн   1220 2018-03-20
  • Цензургүй Яриа - Унагалдай Үзсэн   1081 2016-12-27
  • П.Банзрагч: Иргэд барааны үнэ асуугаад толгой сэгсрээд л буцах Үзсэн   519 2022-01-15
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.