|

Робот худалдагч

Япон улс нь хамгийн өндөр настай хүний тоогоороо дэлхийд тэргүүлдэг бөгөөд энэ нь хөдөлмөрийн хомсдолд хүргэж байна. Хүн амын бараг гуравны нэг нь 65 ба түүнээс дээш настай тул ажилчин олох нь бэрхшээлтэй байдаг.

Японы компаниуд болох FamilyMart, Lawson зэрэг хамгийн том франчайзинг дэлгүүрүүд технологийг шийдэл болгон ашиглах нь улам бүр нэмэгдэж байна.

Энэ долоо хоногт Lawson анхны роботыг Токио дахь дэлгүүртээ байрлуулав. FamilyMart өнгөрсөн сард мөн л ийм роботуудыг туршиж үзсэн бөгөөд 2022 он гэхэд 20 дэлгүүртээ ажиллуулахаар төлөвлөж байгаа гэжээ.

Японы Telexistence стартап компанийн бүтээсэн Model-T нэртэй роботыг байрлшуулж байгаа бөгөөд робот 7 фут хүртэл сунан, дугуйт тавцан дээр эргэлдэх ба камер, микрофон, мэдрэгч бүхий төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Гурван "хуруу” бүхий гар нь савласан ундаа, лааз, будааны аяга зэрэг бүтээгдэхүүнийг тавиур дээр өрөх үүрэгтэй аж.

Тус роботыг дэлгүүрийн ажилчид адсасс удирдах бөгөөд VR технилоги болон тусгай мэдрэгчтэй бээлий ашиглан бараагаа өрж, хурааж байна. Мөн чихэвч, микрофон зэрэг нь дулгүүрт байгаа хүмүүстэй харилцахад ашиглагдах аж.


 

Эх сурвалж: NHK



597
  • BABY Үзсэн   1539 2014-08-20
  • Японы эмсийн хүрээлэнгийн аймшигт түүх Үзсэн   1089 2019-08-21
  • Нисээд байгаа юм биш үү Үзсэн   857 2017-06-28
  • Цензургүй яриа - Б.Жаргалсайхан Үзсэн   2156 2015-02-10
  • 17 арслан ганц зарааг дийлсэнгүй (Видео) Үзсэн   1483 2014-11-26
  • Дуучин Хүрэлээ "Миний дурласан бүсүгй" /Lyrics/ Үзсэн   1582 2016-05-26
  • Дуучин Б.Энхмэндийн дуулсан "Хайрлах гэсэн юмаа" дууг Хятад залуу хулгайлсан уу? Үзсэн   1462 2016-06-02
  • Абу Дабигийн ”их дуулга”-ын шилдэг 10 цэвэр ялалт Үзсэн   1423 2015-11-04
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.