|

Орчуулагч чихэвч ирэх онд худалдаанд гарна

 

Мянга сонсохоор нэг үз гэдэг үг дэлхий ертөнцөөр аялах тэр сэдлийг өгч байдаг. Өнөөдөр аль ч улс оронд очсон нэг бэрхшээлтэй тулгардаг нь хэл юм. Тухайн очих гэж байгаа улс орныхоо талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийн тулд тус улсын иргэдтэй чөлөөтэй ярилцах нь чухал ч гэлээ, хэлийг нь сурна гэдэгт цаг хугацаа их шаардагддаг. Гэхдээ одоо бол технологийн өндөр дэвшлийн ачаар энэ асуудлыг амархан шийдэх боломжтой. Энэ бол орчуулагч чихэвч "WT-2” юм. Энэ ухаалаг бяцхан төхөөрөмж ирэх оны 1-ээр сараас худалдаанд гарч эхлэхээр болжээ.

Өнгөрсөн жил АНУ-ын Калифорни мужийн Пасадена хотод төвтэй "Timekettle” стартапBluetooth чихэвчийг синхрон орчуулагч болгон хөгжүүлсэн анхны хувилбараа танилцуулж байсан. Тухайн үед гайхалтай санагдаж байсан ч хөгжүүлэгчид нь түүнийгээ зөвхөн энэ ухаалаг системийн нэгээхэн хэсэг нь л байсан гэжээ. Харин одоо улам сайжруулж хоёр дахь хувилбараа танилцуулаад байна. Энэ нь ухаалаг гар утасны тусгай апп болон Bluetooth чихэвчний 300 ампер цагийн багтаамжтай цэнэглэгч батарейтай болсон юм. Чихэвчнийбатарей нь дангаараа бүрэн цэнэгээрээ 2 цагийн турш ажиллана. Орчуулагч чихэвчээ ухаалаг гар утастайгаа хослуулан ашиглах апп илүү олон боломжийг болгосон байна.

Аль ч улсын иргэнтэй шууд өөрийн хэлээрээ ярилцаж тэр боломж. Бүхий л хэл дээр түргэн шуурхай, үг үсэг болон утгын алдаагүй орчуулга хийж чаддаг. Хамгийн хурдандаа л гэхэд хэлж дууссан үгний дараа 3 сек хугацаанд орчуулгыг нь гаргадаг. WT-2 орчуулагч чихэвч орчуулгын 3 төрлийн горимд ажиллана.

Үүнд: хэвийн автомат орчуулга, хурдан ярианы асуулт болон хариултын орчуулга, Ask – буюу чимээ шуугиантай орчинд ярьсан ярианы орчуулга гэх мэт. Хамгийн гол анхаарал татсан шинэлэг боломж бол харилцах гэж байгаа хүнтэйгээ өөд өөдөөсөө харж зогсон ямар нэгэн гар хөлийн нэмэлт хөдөлгөөн хийлгүйгээр чөлөөтэй ярилцах, тухайн яриаг орчуулж чадах боломж юм. Энэхүү Bluetooth чихэвч /англи, франц, герман, хятад болон япон хэлнээс шууд синхрон орчуулга хийдэг. Мөн орчуулсан үгээ дуут хоолойгоор сонсгохоос гадна текстэн хэлбэрт ч шилжүүлэн гаргадаг. Хөгжүүлэгч компанийн талаас мэдээлснээр тун удахгүй энэ чихэвчдээ, Араб, Португали, Тайланд зэрэг бусад улс орны хэлийг суулгахаар туршиж байгаагаа онцолжээ.


983
  • Мөрөөдлийн театр - Гадаадын төсөл (хошин шог) Үзсэн   2780 2014-07-15
  • Камертон - Харууслын аяз Үзсэн   10497 2014-07-24
  • Гадныхaны хийсэн ”Монголын сүнстэй хот” баримтат кино Үзсэн   2437 2014-10-05
  • ОУХМ Т.Санчир Монгол ид шидийг үзүүлэв /Видео/ Үзсэн   2243 2015-05-14
  • Жинхэнэ тогооч Үзсэн   1286 2015-07-06
  • Хөтлөгч Э.Гантулгын гэргий шинэ уран бүтээл ” Хайртай гэж хэлсэн” Үзсэн   1152 2017-12-26
  • Гурил элдэж жигнэх ийм амархан Гайхалтай юмаа Үзсэн   2664 2014-08-11
  • Ийм үйлдлийг зөвхөн энэтхэг киноноос л харна. Үзсэн   1878 2014-10-03
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.