|

Бууж өгөхийг хүсээгүй жүдоч хүүг үхтэл нь зоджээ

Туркменистанд болсон нэгэн тэмцээн дээр бууж өг гэсэн шаардлагыг зөвшөөрөөгүй 14 настай жүдоч хүүгийн амь насыг хохироосон жигшүүрт хэрэг гарчээ.

Цахим сайт turkmen.news-т бичсэнээр энэ сарын эхээр Бахардент болсон тэмцээнд Сулейман Турсунбаев оролцсон байна. Сулейман бол багаасаа жүдогоор хичээллэсэн, ирээдүйтэй тамирчин гэж нэрлэгддэг байсан хүү. Зургаадугаар ангиа төгсөөд Олимпын тамирчдыг бэлтгэх сургуульд сонгон шалгаруулалтаар элсэж, амиа алдах үедээ долоодугаар ангид суралцаж байв.

Тэмцээний финалд түүнтэй Туркменистаны Дотоодыг хамгаалахын сургуулийн сонсогч шалгаран үлдсэн байлаа. Барилдааны өмнө хүмүүс түүнтэй уулзаж, "Нэг их хичээгээд хэрэггүй шүү” гэж сануулсан нь бууж өг гэсэн үг байлаа. Гэвч эрч хүч дүүрэн, өөртөө итгэлтэй залуу хүү бууж өгөхийг хүссэнгүй. Сулейман Турсунбаев хүнд хэцүү барилдаанд шударгаар ялж, нэгдүгээр байр эзлэн, дипломоор шагнуулсан байна. Харамсалтай нь Сулейман, түүний дасгалжуулагч хоёрын баяр удаан үргэлжилсэнгүй. Шагнал гардуулах ёслол дуусангуут хэдэн хүн дасгалжуулагчийг нь зодон, ухаан алдуулаад хүүг машинд суулган, авч явсан байна. Удалгүй түүнийг гудамжнаас олоход яс нь хугарч, элэг нь бяцарсан байжээ.


Эмнэлэгт хүргэн, тусламж үзүүлсэн ч аврах ямар ч арга байсангүй. Хүү амьсгал хураахынхаа өмнө "Хамаг бие өвдөж байна. Биенд битгий хүр” гэж хэлж, цусаар шээж, бөөлжиж  байсан гэнэ.  

Сулейманы ээж Зияда Ходжакова "Миний хүүг маш олон хүн нийлж, зодсон. Хүү минь Туркменистаны далбааг мандуулна гэж мөрөөддөг, ярьдаг байсан. Би шударга ёсыг шаардаж байна” гэж сэтгүүлчид ярьсан байна.

 
 https://news.zindaa.mn/3lof
938
  • Зэвүүн яриа - Цэнхэр үст Цэрэн оролцлоо Үзсэн   1160 2018-10-01
  • Сэтгэлийн тэнхээ гэж үүнийг л хэлнэ Үзсэн   1497 2014-08-20
  • COMEDY LAB / Waxing challenge - Hanu, Amaraa Үзсэн   921 2019-09-05
  • Tungalag Tanaid honoy 6 Үзсэн   2268 2014-07-17
  • Гараараа хоол иддэг нохой Үзсэн   1450 2015-06-29
  • Өнгөт Инээд - Сүнстэй Байр Үзсэн   1062 2018-10-24
  • ИНЕГ-ын авъяастанууд Үзсэн   1136 2014-08-07
  • Гайхалтай бүжигчин охин ердөө 8-хан настай video Үзсэн   1450 2015-07-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.