|

Видео: Крис Вайдманы аймшигт гэмтэл (UFC)

Холимог тулааны UFC холбоо өчигдрөөс эхлэн тэмцээнээ үзэгчтэйгээр зохион байгуулж эхэллээ.

Флоридад болсон UFC 261 тэмцээний VyStar Veterans Memorial Arena танхимд 15 мянган хүн цугласан байлаа. Тэд харамсаагүй. Аваргын бүсийн төлөөх гурван тулаанаас гадна нийт 13 тулаанаас 9 нь дутуу гарсан гэхээр үзэж харах зүйл олон байсан нь лавтай.
 


Гэхдээ энэ тэмцээнд Крис Вайдман маш хүнд гэмтэл буюу хөлөө хугалж, спорт сонирхогчдын сэтгэлийг түгшээсэн. Хамгийн сүүлийн мэдээгээр Вайдман хагалгаанд орсон байна.
 


Крис Вайдман, Юрая Холл хоёрын өмнө Энтони Смит, Жимми Крут нар тулалдсан. Эхний үе дуусахаас нэг минутын өмнө Энтони баруун лоукик өшиглөлт хийж, цохилт өвдөгний дээхэн хэсэгт туссан. Крут үе дуустал тулалдсан ч хоёрдугаар үед эмч нар түүнийг гаргасангүй. Учир нь тэр баруун хөл дээрээ гишгэж чадахгүй болсон байлаа.

Хэдхэн минутын дараа үүнээс аймшигтай гэмтэл октагонд гарсан билээ. Хэрэв та өр нимгэн, сэтгэл зөөлөнтэй бол доорх бичлэгийг битгий үзээрэй.

Юрая Холл, Крис Вайдман нарын хувьд энэ тулаан аваргын бүс горилогчдын эгнээнд багтах боломж байсан тул тун чухал тулаан байсан юм. Тулааны 15 дахь секундэд Крис Энтонигийн адил баруун лоукик хийлээ. Харин энэ удаад ялгаатай нь түүний цохилт өвдөгний үеийн доод хэсэгт буюу хамгийн хатуу хэсэгт буулаа. Крисийн хөл тахийгаад л ирсэн. Эхлээд тамирчид яг юу болсныг ойлгосонгүй. Харин Вайдман хөлөө буцаан татаж гишгэх мөчид хөл нь зүгээр л нугарч орхисон.

Маш хүнд гэмтэл тул 36 настай Вайдман бараг зодог тайлах нь илэрхий. 2013 оны 12 дугаар сарын 28-нд Вайдман Бразилын Андерсон Сильватай тулалдахад Сильва яг ингэж өшиглөөд хөлөө хугалж байсан нь хувь заяаны тоглоом гэлтэй. Энэ удаад Вайдман Сильвагийн байдалд орсон. Сильва маш олон сар эмчлүүлсний эцэст эргэн ирсэн ч хуучин шигээ тулалдаж чадахгүй байсаар зодог тайлсан билээ.


//

 

981
  • Би чамд хайртай 2 бүтэн шууд үзэх Үзсэн   6794 2014-07-18
  • Эмоци Цогтоо, Хүслэн, Мамбо Санти /шинэ дугаар / Үзсэн   1064 2020-03-24
  • Хахаха! Мөнгөтэй хүнтэй сууна гэнэ ээ. Ёстой 5:0 Үзсэн   1209 2016-03-12
  • Шүүгчдийг ангайлгаж чадсан залуу /Видео/ Үзсэн   1598 2015-03-21
  • Ж.Баясгалан: Би 109 мянган тусгай хэрэгцээт хүмүүсийнхээ үзэл бодлыг хуулиндаа шингээж өгнө Үзсэн   1079 2020-03-11
  • Azi Nudend Zoriulsan Odor Tutamiin Hyalbarhan Budalt -- Mongol Tailbartai Үзсэн   2139 2014-07-15
  • Хонгконгод түгшүүр зарлалаа Үзсэн   753 2019-08-01
  • Балжка түрээлээгүйд Хишигдалай баярласан уу хэмээн Нямбаяр ам асуув Үзсэн   1348 2017-03-15
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.