|

Фэйсбүүкийг 3D технологи бүхий ''metaverse'' компани болгох төлөвтэй байна

 

Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг сүүлд хэвлэлд өгсөн ярицлагадаа одоогийн компаниа ирээдүйд "metaverse” /бодит болон хиймэл орчныг бүхэлд нь хамруулсан шинэ технологи бүхий 3D сүлжээ/ компани болгох төлөвлөгөөтэй байгаа талаараа ярьжээ. 

Түүний хэлснээр өнөөдрийн зарим видео тоглоом, виртуал бодит байдлын (VR) үйлчилгээнүүд ердөө үүний эхлэл аж. Мөн мэргэжилтнүүд "Metaverse”-ийг эцэстээ интернэтийн дараачийн залгамжлагч болох ирээдүйтэй гэж үздэг гэжээ.

VR технологийг хөгжүүлэхэд Фэйсбүүк компани нэлээд хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан байна.

Мөн тус компанийн хэрэгжүүлж буй "Facebook Horizon" төсөл нь энэ салбарт хамгийн ойр чиглэсэн үйл ажиллагаа аж. Үүнээс гадна Зукербэрг ярилцлагадаа компани нь "infinite office” хэмээх шинэ төсөл дээр ажиллаж байгааг мэдээлсэн. Энэ нь хаана байгаагаасаа үл хамааран VR төхөөрөмжийн тусламжтайгаар өөрийн ажиллах орчныг бүрдүүлэх нь энэ төслийн гол зорилт юм хэмээн дурдлаа.

Фэйсбүүкийн захирлын хэлснээр "Орон зайг хавтгай болгосноор хүмүүст маш их боломж нээгдэнэ. Ойрын 5-10 жилийн хугацаанд ихэнх компаниудын тал хувь нь хүмүүсээ зайнаас ажиллуулдаг болно гэж би төсөөлж байна” хэмээн ярилаа.

Metaverse үйлчилгээний талаарх мэдээллийг дараах бичлэгээс үзнэ үү.


547
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.