|

АПУ ХК “Ажлын байрны нээлттэй өдөрлөг” зарлалаа

Монгол Улсын топ аж ахуйн нэгж АПУ ХК 2023 оны тавдугаар сарын 27-нд 10:00-16:00 цагт төв оффисынхоо гадаа талбайд "Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулахаар болжээ.

Өдөрлөгийн хүрээнд тус компанид бэлэн байгаа ажлын байр, ирээдүйд бий болгох ажлын байр болон АПУ ХК-д ажилд орсноор ямар давуу талтай гэх мэт өргөн хүрээтэй асуудалд холбогдох албаныхан зөвлөгөө мэдээлэл өгч, өөр бусад сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм байна.

Дашрамд дуулгахад, ирэх жил 100 жилийн ойтойгоо золгох АПУ ХК нь 2022 оны үндэсний шилдэг 100 аж ахуйн нэгжээр шалгарсан. Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-ын тодруулдаг "Топ 100 ААН”-ийн шалгуур нь зөвхөн улсад төлсөн татвар хураамжийн хэмжээг бус ажилчдынхаа өмнө хүлээсэн үүрэг, нийгмийн хариуцлага, компанийн засаглал, тогтвортой хөгжлийн зорилтыг хангасан байх гэх мэт олон шалгуур үзүүлэлтийг чухалчилдаг билээ. 

АПУ ХК нь хүн төвтэй засаглалыг бэхжүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах бодлого, ажлын цагийн уян хатан зохицуулалт, сургалт хөгжлийн менторшип, академи зэрэг хөтөлбөр, олон улсад ажиллах боломжийг ажиллагсдадаа олгож ажиллахад таатай, ээлтэй газар байхын төлөө зорин ажиллаж байна.

999
  • Леонарда “Рианна надад таалагддаг” гэв Үзсэн   1593 2015-03-10
  • ОРТ сувгаар гарсан улсын хэмжээний арьс өнгөний үзэл: “Цагаан арьстнуудын төлөөлөгчид жартгар нүдтэнүүдтэй нэг ширээнд суух хэрэггүй” Үзсэн   2284 2014-12-26
  • Ука дахиад бут авлаа - DURING THE SUNSET Үзсэн   1217 2016-07-28
  • Dancing Queen Монгол хэлээр Үзсэн   4106 2014-07-15
  • Би Оюу толгойн гэрээг ийм гэрээ болчлоо гэж ойлгоод байна зөв үү? Үзсэн   1340 2015-10-14
  • Ухаант хүүгийн үлгэр HD Үзсэн   3549 2014-07-15
  • Кетти Периг өөртөө дурлуулж хормын дотор "Од" болсон "Аmerican idol 2018" шоуны халуухан оролцогч Үзсэн   898 2018-03-14
  • YOUTUBE хуудасны тухай СОНИРХОЛТОЙ баримтууд Үзсэн   1198 2017-07-08
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.