|

Зайсан дахь зөвшөөрөлгүй барилгыг АЛБАДАН БУУЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

 

Зайсангийн Бурхантай хөшөөний хойно баригдаж буй зөвшөөрөлгүй барилгыг өнөөдөр албадан буулгаж эхэлжээ. 

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дөрөвдүгээр сарын 23-ны өдөр

  • Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль,
  • Газрын тухай хууль,
  • Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалыг үндэслэн Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж, барилга угсралтын ажил эхлүүлсэн иргэн Б.Дайчинхүүгийн барилгын араг бүтээцийг хуулийн хүрээнд албадан буулгаж газрыг чөлөөлөх арга хэмжээг авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна. 

Гэвч энэ даваа гарагт барилгыг албадан буулгах ажлыг гүйцэтгэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тусгай хамгаалалтын газрын холбогдох албан тушаалтнууд, мэргэжлийн хяналтынхан болон барилгыг буулгах үүрэгтэй ирсэн "Мөнгөн хошуут хүлэг" компанийнхан тухайн газар  очиход нохойтой хамгаалагч нар ажлыг нь хийлгээгүй юм.

Тэгвэл өнөөдөр цагдаагийн хамгаалалттайгаар ирж албадан буулгаж эхэлжээ. 

 

1004
  • Хариуцлага, торгуулиас мултрахын тулд тэнгэрийн шувууг хүртэл гүтгэлээ гэж үү? Үзсэн   995 2018-09-22
  • Япончууд аварга руу дайрч доромжлосонд аварга нулимсаа барьж дийлсэнгүй Үзсэн   1345 2017-03-22
  • С.Зоригийн Монголчуудад үлдээсэн захиас... Үзсэн   705 2019-04-24
  • Монгол Katy perry-г бусад орныхтой харьцуулбал Үзсэн   1093 2016-06-11
  • 123 давхар "Lotte World Tower" руу нүцгэн гараараа авирчээ Үзсэн   1070 2018-06-07
  • Хамгийн анхны эвхэгддэг гар утас Үзсэн   1002 2018-11-19
  • Оффшор дахь мөнгөнүүдээ л оруулж ирж чадвал "Хямрал" баяртай болно! Үзсэн   1347 2016-08-30
  • Б.Цэцэг: Нөхөртэйгээ эргэн нийлсэн эрхлээд явна Үзсэн   1495 2016-07-01
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.