|

ГОВИЙН БҮСЭД ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАНА

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батын Батбаатар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга нар Тайландын Хаант Улсын Хааны бороо, хөдөө аж ахуйн агаарын тээврийн газар (DRRAA)-ын удирдлага, төлөөлөгчдийг өнөөдөр /2026.06.27/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар говийн бүсэд цаг агаарт зориудаар нөлөөлөх буюу хур тунадас нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн судалгааны дүн, Өмнөговь аймгийн Даланзадгад хотод ажилласан хамтарсан багийн тайлан, 2025-2029 онд талууд хамтран ажиллах чиглэлийг хэлэлцэв.

Тайландын мэргэжилтнүүд Өмнөговь аймгийн 10 жилийн цаг уурын өгөгдөлд тулгуурлан хийсэн урьдчилсан судалгааны үр дүн, орон нутгийн цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаанд ашиглаж буй арга зүй, техник, тоног төхөөрөмжид хийсэн нарийвчилсан үнэлгээний дагуу:

Одоо хэрэглэж буй пуужин, газрын генератор зэрэг тоног төхөөрөмжийг шинэчлэх,

Үүлэнд нөлөөлөх давтамжийг нэмэгдүүлэх,

Бага оврын онгоц, нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан үүлний дотор урвалж бодис, давс цацах аргыг нэвтрүүлэх,

Орон нутгийн түвшинд хүний нөөц, чадавхыг бэхжүүлэх сургалт, дадлага зохион байгуулах,

Уур амьсгалын өөрчлөлттэй уялдуулан технологийн дэвшлийг нутагшуулах зэрэг ажлыг ирэх 5 жилийн хугацаанд Цаг уур, орчны шинжилгээний газар, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлнэ.

Өнөөдрийн байдлаар манай улс газрын суурин генераторгүй. Тайландын талаас хамтын ажиллагааны хүрээнд газрын суурин генераторын технологийг Монголын талд үнэ төлбөргүй шилжүүлэхээ илэрхийллээ.

Хааны бороо, хөдөө аж ахуйн агаарын тээврийн газар (DRRAA) нь 30 нисэх онгоцтой бөгөөд жилд 6000 орчим нислэг үйлдэж, цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг явуулдаг байна.

304
  • Хүзүүний ороолт, алчуур зангидах аргууд Үзсэн   3170 2015-03-17
  • Шинэ үе-Хөгжилтэй өдөр хошин шог Үзсэн   1815 2016-01-07
  • ОниГоо: Эмэгтэй хүнийг эр хүнтэй хэр удаан дотносоогүйг мэдэх амархан гэнэ шүү Үзсэн   1102 2016-12-07
  • Just For Laughs Gags - Best pranks Үзсэн   1521 2014-09-02
  • Хаха өшөөгөө авж байна Үзсэн   1497 2015-06-30
  • “Голден Стэйт” хоригдлуудтай хүч үзэв (видео) Үзсэн   1011 2017-09-20
  • Майкл Жордан мөрийгөө авчээ (видео) Үзсэн   1381 2016-08-02
  • Бяцхан хүүг өшиглөж байгаа харгис дасгалжуулагч Үзсэн   1836 2015-03-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.