|

Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд татварт ногдох орлогын нэг хувийн санхүүжилтээ агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулж эхэллээ.
Энэ ажлыг "Бороо гоулд” ХХК түүчээлж, Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн халаалтын зуухыг хийн түлшний нэгдсэн системд шилжүүлэх санхүүгийн дэмжлэгийг үзүүлж байна.
Уг ажлыг гүйцэтгэх гурван талт гэрээг өнөөдөр /2025.11.10/ байгууллаа. Гэрээнд санхүүжүүлэгч "Бороо гоулд” ХХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал Т.Мөнхзул, гүйцэтгэгч "Газком" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Сэржбүдээ, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Н.Бямбагэрэл нар гарын үсэг зурав.
Тус арга хэмжээнд БОУАӨ-ийн сайд бөгөөд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэд дарга Б.Батбаатар, Ажлын албаны дарга С.Даваасүрэн нарын албаны хүмүүс оролцлоо.
Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн хоёр сургуулийн халаалтыг шингэрүүлсэн хийн системд шилжүүлсэнээр жилийн 745 тонн түүхий нүүрсний хэрэглээг халж, 1862 тонн бохирдуулагч бодисын ялгаралыг зогсоох юм.
Цаашид "Саусгоби Сэндс” ХХК-ийн санхүүгийн дэмжлэгээр Дамбадаржаа, Чингэлтэй дэд төвүүд болон Зорчигч тээвэр-5 ОНӨААТҮГ-ын халаалтын зуухыг шингэрүүлсэн хийн системд шилжүүлнэ.

289
  • Нийслэлд 2021 оны хоёрдугаар сарын 11-н буюу Битүүний өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 23-ны хугацаанд хатуу хөл хорио тогтоохоор боллоо Үзсэн   648 2021-02-04
  • Samsung албан ёсоор Galaxy S6 - г танилцууллаа Үзсэн   1603 2015-03-02
  • НЬЮ-ЙОРКТ ДӨРВӨН СОЛОНГО ТАТЖЭЭ Үзсэн   1162 2015-06-30
  • Айраг өртөөнд машин галт тэрэгтэй мөргөлдөн, машины жолооч газар дээрээ нас баржээ Үзсэн   1104 2019-02-02
  • Коби Брайнтын "DEAR BASKETBALL" кино Оскарт нэр дэвшлээ Үзсэн   945 2018-01-29
  • Хөөрхий залууг яахнавдээ Үзсэн   2521 2014-11-05
  • Р.ӨСӨХБАЯР: Н.ЭНХБАЯР УИХ-Д НЭР ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН Ч МАХН ЯЛБАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛНО Үзсэн   812 2020-05-19
  • Дэггүй хөрш - 09 анги - инээдмийн УСК Үзсэн   1747 2015-01-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.