|

НҮБ-ЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТҮНШЛЭЛ, ЗОХИЦУУЛАЛТ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр салбарын хамтын ажиллагааны хувьд чухал байр суурь эзэлдэг Ази, номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын Түншлэл, хамтын ажиллагааны Гүйцэтгэх захирал Хирохито Тода болон дэд бүсийн газрын дарга Б.Ганболд нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийг бууруулах; хог хаягдлын дахин боловсруулалтыг сайжруулах замаар тойргын эдийн засаг (circular economy)-ыг хөгжүүлэх, гамшгийн эрсдэлээс сэргийлэхээс гадна салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон жилийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж ирсэнийг онцлов.

Түүнчлэн Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр энэ оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо тус байгууллагатай хамтран зохион байгуулсан 5 өдрийн дэд бүс нутгийн арга хэмжээнүүд ач холбогдол өндрөөс гадна бүсийн хэмжээнд манай улсыг сурталчилан таниулах, ялангуяа Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг олон улсын анхааралд хүргэхэд томоохон дэмжлэг болсоныг онцолж, дараагийн шатны хамтын ажиллагааны саналуудыг танилцуулав.

Талууд шар шороон шуурга, гамшгийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэгт чиглэсэн бодит үр дүнг харуулах ажлуудыг хамтран санаачилж ирэх жилийн олон улсын хурлуудаар хэлэлцүүлэн, бүс нутгийн болон үндэсний хэмжээний манлайлал бүхий ажлуудыг ирэх оны 8 дугаар сарын 17-нд эхлэх Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын үеэр танилцуулахаар тохиролцов.

Ази, номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын Түншлэл, хамтын ажиллагааны Гүйцэтгэх захирал Хирохито Тода ойрын хугацаанд Ази, номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын мэргэжлийн багийг Монгол Улсад урин ажиллуулах тухай монголын талын саналыг хүлээн авч нааштайгаар шийдвэрлэх, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэлд бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлснээр уулзалт өндөрлөв.


337
  • Нийслэлд 2021 оны хоёрдугаар сарын 11-н буюу Битүүний өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 23-ны хугацаанд хатуу хөл хорио тогтоохоор боллоо Үзсэн   648 2021-02-04
  • Samsung албан ёсоор Galaxy S6 - г танилцууллаа Үзсэн   1603 2015-03-02
  • НЬЮ-ЙОРКТ ДӨРВӨН СОЛОНГО ТАТЖЭЭ Үзсэн   1162 2015-06-30
  • Айраг өртөөнд машин галт тэрэгтэй мөргөлдөн, машины жолооч газар дээрээ нас баржээ Үзсэн   1104 2019-02-02
  • Коби Брайнтын "DEAR BASKETBALL" кино Оскарт нэр дэвшлээ Үзсэн   945 2018-01-29
  • Хөөрхий залууг яахнавдээ Үзсэн   2521 2014-11-05
  • Р.ӨСӨХБАЯР: Н.ЭНХБАЯР УИХ-Д НЭР ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН Ч МАХН ЯЛБАЛ ЕРӨНХИЙ САЙД БОЛНО Үзсэн   812 2020-05-19
  • Дэггүй хөрш - 09 анги - инээдмийн УСК Үзсэн   1747 2015-01-22
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.