|

“Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон мал аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх бүс нутгийн санаачилга” төслийн талаар санал солилцлоо

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр НҮБ-ын Хөгжлийн байгууллага (UNIDO)-ын орлогч суурин төлөөлөгч Лин Цао, хөтөлбөрийн зохицуулагч Г.Мөнхболор нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр UNIDO–Монгол Улсын Засгийн газрын Түншлэлийн хөтөлбөр (2025–2027)-ын хүрээнд хэрэгжүүлэх "Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон мал аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх бүс нутгийн санаачилга” төслийн талаар санал солилцов.
Талууд цөлжилт, бэлчээрийн доройтол, хэт халалт, ган, зуд зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөж буй орон нутгийн малчдын дасан зохицох чадавхийг бэхжүүлэх, бэлчээр ба усны менежментийг сайжруулах, өрхийн амьжиргааг дэмжих чиглэлд хамтран ажиллахаар тохиров.
Уулзалтын төгсгөлд талууд олон жилийн турш тогтвортой, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн хамтын ажиллагаагаа шинэ агуулгаар баяжуулж, цаашид илүү практик, бодит үр дүнд хүргэх зорилгоор хамтын ажиллагаагаа өргөжүүлэн үргэлжлүүлэхээ илэрхийллээ.

322
  • Хүзүүний ороолт, алчуур зангидах аргууд Үзсэн   3170 2015-03-17
  • Шинэ үе-Хөгжилтэй өдөр хошин шог Үзсэн   1815 2016-01-07
  • ОниГоо: Эмэгтэй хүнийг эр хүнтэй хэр удаан дотносоогүйг мэдэх амархан гэнэ шүү Үзсэн   1102 2016-12-07
  • Just For Laughs Gags - Best pranks Үзсэн   1521 2014-09-02
  • Хаха өшөөгөө авж байна Үзсэн   1497 2015-06-30
  • “Голден Стэйт” хоригдлуудтай хүч үзэв (видео) Үзсэн   1011 2017-09-20
  • Майкл Жордан мөрийгөө авчээ (видео) Үзсэн   1381 2016-08-02
  • Бяцхан хүүг өшиглөж байгаа харгис дасгалжуулагч Үзсэн   1836 2015-03-12
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.