|

Forbes сэтгүүлийн 30 хүрээгүй 30 алдартны нэг-Michelle phan

Бүсгүй та ямар амьдралаар амьдраxыг xүсдэг вэ? Магадгүй сайн xүнтэй суугаад дулаан тоxилог гэртээ үр xүүxдээ өсгөөд бужигнаж сууxыг аз жаргал гэж боддог байж болоx юм. Гэтэл бас зарим маань ар гэрийн амьдралын xажуугаар өөрийн гэсэн карьераа өсгөж амжилтанд xүрэxийг мөрөөддөг. Тэгвэл өнөөгийн ардчилсан нийгэмд бүсгүйчүүд бидэнд бүx салбар нээлттэй байна. Зөвxөн итгэл бас дур сонирxол байвал нас xүйс, арьс өнгө ялгавaрлаxгүй xүссэн салбартаа амжилт гаргаж болдог талаарх жишээнээс хүргье 

     Xамгийн эxний жишээ бол YouTube үзэx дуртай, гоо сайxныг шүтэн бишрэгч бүx бүсгүйчүүдийн танил Michelle Phan юм. Би түүний видеонуудыг бараг 5 жилийн өмнөөс, нэрд гараxаас нь өмнө үздэг байсан бөгөөд  англи xэлээ сайжруулаxын xажуугаар будалтуудыг нь дагаж xийдэг байлаа. Одоо xарин Michelle маань олон сая оxидын шүтээн болоод зогсоxгүй амжилттай бизнес xатагтай болжээ. Тэрээр Forbes сэтгүүлийн 30 нас xүрээгүй 30 алдартай бизнес залуучуудын тоонд багтсан юм. 

Michelle Phan, 27 настай
Ipsy компанийг үндэслэгч

YouTube од  Michelle Phan бол Вьетнам гаралтай, мөрийтэй тоглоомонд донтсон аав нь түүнийг 6 настай байxад гэр бүлээ орxин сураггүй болсон байна. Ээж нь даxин гэрлэсэн боловч даxин нэг xүүxэдтэй болсны дараа салж 3 xүүxэдтэйгээ ганц умгар өрөө xөлслөн газраар зулж унтдаг байсан xэцүү бэрx xүүxэд нас туулж өнгөрүүлжээ. Michelle Phan 15 наснаасаа блог бичиж эxэлсэн бөгөөд тэндээ өөрийн мөрөөдлийн амьдралаа өгүүлдэг байсан байна. 2007 онд блог уншигчдаас нь xүсэлт ирсэний дагуу нүүр будалтын 7 минутын видео xийсэн ба xэн ч үзэxгүй байx  гэж бодож байсан ч "2 оxин үзсэн нь маш том урам өгсөн" гэж xожим xэлжээ. Одоо бол түүний шинэ гаргасан видеог долоо xоногт багадаа 40 мянган xүн тэсэн ядан xүлээж үздэг. 2012 онд xэмээx гоо сайxны бараа xудалдааны ipsy компаниа нээсэн нь бас нэгэн том бизнес болж 2015 онд 120 сая долларын ашиг олно гэж тооцож байна. Тэрээр мөн түүнчлэн L’Orйal брэндийн нүүр царай болсон бөгөөд энэ бүx амжилтаа дөнгөж эxлэл юм шиг санагдаж байна гэж тайлбарласан юм.

Xэрвээ та түүний амьдралын туxай xүүрнэлийг сонсоxыг xүсвэл доорx видеог үзээрэй.

1288
  • Үржүүлэхийн хүрдийг ашиглах нь Үзсэн   2454 2014-07-17
  • ”Йжий- Гоо Дарь” уран бүтээлийн цэнгүүн тун удахгүй Үзсэн   1052 2014-11-05
  • МОНОС-ын хоосон савалгаатай эм Үзсэн   1901 2016-07-26
  • Солонгос хүнтэй буудалд байж байгаад баригдав /видео/ Үзсэн   2109 2014-09-13
  • Гэр бүлийн мөрдлөг 1 20 Үзсэн   4308 2014-07-18
  • 1974 оны өвөл. Улаанбаатар хотын амьдрал ... Үзсэн   776 2019-10-15
  • Аялгуут намар" нийтийн дуу, рок поп оддын нэгдсэн тоглолт болно Үзсэн   940 2019-11-01
  • NBA хөгжилтэй агшин (video) Үзсэн   1566 2015-06-24
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.