|

Хүлгүүд цувралыг тэнцүүллээ /1:1/

Энэ өдрийн 2 дах тоглолт "Плэй-Оффын Сонгодог тулаан” Дорнод Танан Гарьд болон СБЛ Хасын Хүлэгүүд багуудын цувралын 2 дах тоглолт байлаа. Цувралыг 1:0 харьцаатай Танан Гарьд баг тэргүүлж байсан билээ.

Өнгөрсөн тоглолтоос олон зүйл дээр өөрчлөлт хийж чадсан нь Хүлэгүүдээс харагдаж байлаа. Энэ өдөр Билгүүн өмнөх тоглолтын адил тоглолтын эхнээс сайн тоглолтоо үзүүлж байсан бол Отгонмөнх, Бямбадорж нар ч хэрэгтэй оноонуудыг авч байлаа. Бас нэгэн өөрчлөлт нь холбон тоглогч Сэргэлэн сэлгээнд сууж, түүний оронд Рэй Жорж гараанд гарсан нь нүдээ олсон шийдвэр байсан юм. Харин Гарьдууд мөн л төвийн тоглогчгүй гарааны тавтыг гаргасан байсан юм. Тоглолт эхнээсээ тун ширүүн уур амьсгалтай эхэлж, эхний хагаст багууд тэнцүүхэн тоглолт үзүүлж байсан ч Рэй Жорж, Бямбадорж, Билгүүн нар сайн тоглолт гаргаж байсны хүчинд Хүлэгүүд эхний хагасыг 9 онооны илүүтэй өндөрлүүлж чадсан. Эхний хагаст багууд Фил Жонс, Марко Павлович нарын төвийн тоглогчдоо огт ашигласангүй. Харин 2-р хагаст Танан Гарьд баг сайн тоглолтоо үзүүлж эхэлсэн бөгөөд тооны зөрүүг бага багаар ойртуулсаар байлаа. Гэсэн ч дасгалжуулагчдын хоорондох тулаан Хүлэгүүд ялж, Фил Жонсыг хэрэгтэй цагт нь маш зөвөөр ашиглаж чадсанаар самбар дор илүү тоглолт үзүүлж эхлэв. Гэсэн ч Гарьдууд Марког гаргасангүй.

 

 

Эх сурвалж: http://www.ssport.mn/p/1249

1236
  • Цахилгаан шатны аймшиг Үзсэн   1846 2014-11-04
  • Оросын хүүхэлдэйн киноны дуу оруулагчид бодитоор дуу оруулсан сонирхолтой бичлэг Үзсэн   1243 2015-01-21
  • Миний Бодлоор 2014.12.18 Үзсэн   1479 2015-01-01
  • Хонины махан карритай хуурга хийх арга Үзсэн   1565 2017-07-31
  • Цензургүй яриа - УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцлоо Үзсэн   1087 2019-04-02
  • Резин шиг уян налархай хөвүүн (photo, video) Үзсэн   1105 2015-04-01
  • Иргэдийн цахилгааны төлбөр дээр 1100₮ нэмж санхүүждэг МҮОНРТ ард иргэдийн төлөө үйлчилж чадахгүй байна Үзсэн   1535 2015-03-16
  • ”Түмпэндэж” шидэх моод ҮСБХ-нд эргэн ирлээ (видео) Үзсэн   1359 2017-01-02
  • АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WINDOW.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.